БИЗНЕС АЯЛАЛ-ЫН ТУХАЙ 7 ХОНОГ БҮР

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас Ази – Номхон далайн бүс нутгуудад аялах бизнес аялагчдын тоо 2010-2020 онд жил бүр дунджаар 5.1%, 2020-2030 онд 3.7%-иар өснө гэсэн урьдчилсан мэдээг гаргажээ. Сингапурт мэргэжлийн бизнес аялал зохион байгуулагчдад зардлын 70 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлдэг бол Бээжин, Сөүл хотууд нь бизнес уулзалт зохион байгуулагчдад арга хэмжээнд хамааралтай зардлыг нь санхүүжүүлдэг. Бээжин, Сөүл хотууд нь бизнес аяллыг дэмжих дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй байдаг ажээ. Харин сүүлийн жилүүдэд Хонконг нь бизнес аяллыг дэмжих чиглэлээр бодлого боловсруулан эдгээр хотуудтай өрсөлдөж байгаа юм.



Bloomberg TV Mongolia нь энэ 7 хоногийн Лхагва гарагт 20:30, Пүрэв гарагт 11:30, Бямба гарагт 11:30, Ням гарагт 14:30, 20:30 цагаас “БИЗНЕС АЯЛАЛ” нэвтрүүлэг үзүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд нийт 12 орныг хамарсан мэдээлэл хүргэх юм байна.

 

ТОО
0
0
0