АЭРО МОНГОЛИА-ГИЙН ШИНЭ ОНГОЦ

Аэро Монголиа ХХК нь Embraer ERJ-145LR агаарын хөлөг худалдан авсан бөгөөд энэ онгоц 2004 онд үйлдвэрлэгдсэн  862 дахь агаарын хөлөг аж. 50 зорчигчийн багтаамжтай, цагт 850 км хурдалдаг, тасралтгүй 2900 км туулах чадвартай, холын зайн онгоц юм. 11000 м өндөрт нисэх ба ийм өндөрт агаарын эсэргүүцэл бага, дагаад түлшний зарцуулалт ч багасах аж. Embraer ERJ-145LR нь тийрэлтэт хөдөлгүүртэй тул орон нутагт өдөрт 5 удаагийн нислэг үйлдэх чадамжтай гэнэ.

Эл онгоцоор орон нутагт нислэг үйлдэхээс гадна Тяньжин, Новосибирск, Казахстаны Усть-Камникорск, Нурсултан зэрэг хотуудад нислэг хийхээр төлөвлөж байна. Цаашид Аэро Монголиа ХХК орон нутагт 20%-ийн хөнгөлөлттэй нисэх бололцоог нээхийн төлөө ажиллаж байна.