ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ 2019

Монголын эдийн засгийг 2008 оноос өмнө ба хойших гэж хувааж үздэг юм байна. 2008 оноос өмнөх эдийн засагт хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар зонхилсон. 2008 оноос хойшхи үед уул уурхайн эдийн засаг ноёлж байна. Экспортын 90%-ийг, улсын төсвийн 50%-ийг уул уурхай эзэлдэг. Ойролцоогоор 7 тэрбум долларын түүхий эд гаргадгаас 5 тэрбум долларын түүхий эдийг Хятад улс худалдан авдаг.

Мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжөөгүй, бэлчээрийн даац хэтэрсэн. Талхлагдсан бэлчээр 10 жилээс нааш сэргэхгүй бөгөөд мал давжаарч, ашиг шим буурсан.  

Жил бүр 100% буюу тэрбум долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авдаг тул валютын зарлага ихтэй. Азид нефтийн үйлдвэргүй байсан гуравхан орны хоёр нь буюу Лаос, Мъянмар улс нефть боловсруулах үйлдвэр барьж дуусч байна. Үйлдвэргүй ганц орон Монгол болсон хэдий ч нефть боловсруулах үйлдвэр барих төслийн ажлыг эхлүүлсэн. Үйлдвэр цахилгаан станцын горимоор ажиллах, 24 цагаар түүхий эд нийлүүлэх, бүтээгдэхүүнээ тасралтгүй тээвэрлэх шаардлагатай тулгарна. Нефтийн найрлагын хувьд Оросынхоос ялгаатай учраас тохирсон технологийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа.

Зэсийн үйлдвэрийн хувьд боловсруулах явцад их хэмжээний химийн бүтээгдэхүүн гардаг. Тэр химийн бодисыг хааш нь шингээх вэ гэдэг асуудал бий. Маш хортой хүхрийн хүчил их хэмжээгээр гарна. Үүнийг үйлдвэрлэлд ашиглаж болох ч хаана ямар зах зээлд гарсан бүтээгдэхүүнээ нийлүүлэх вэ гэдгийг шийдэх ёстой. Мөн усны асуудлыг шийдвэрлэхгүйгээр үйлдвэр ажиллуулах боломжгүй. Хятад манай улсаас их хэмжээний зэсийн баяжмал аваад байгаа нь зэс боловсруулах үйлдвэр олонтой гэдэгт юм. Гэтэл бид өөрсдөө зэс хайлаад эхэлбэл тэд их хэмжээгээр авах нь эргэлзээтэй. Зэсийн бүтээгдэхүүн олон улсад өндөр стандарттай, тэр шаардлагад нийцсэн технологиос өгсүүлээд борлуулах зах зээлээ тооцсон цагт үйлдвэр амжилттай ажиллах боломжтой.

Энэ жил 361 мянган га-д тариалалт хийснээс  23.5 га-д төмс хүнсний ногоо, 337 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Монгол улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар болсон байна. Хүнсний ногооны 50 гаруй хувийг өөрсдийн тарьсан ургацаас хангах болсон нь давуу тал юм. Польшийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, 11 нэр төрлийн 544 техникийг нийлүүлж, Хэнтий, Ховд, Төв аймгуудад тус бүр 560 тн багтаамжтай ногооны зоорь байгуулсан байна. Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлж байна.

ТОО
0
0
0