8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЗАНТААХАЙ ЗАГАС (MESOCOTTUS HAITEJ)

Баг.
Живэртэн – Scorpaeniformes
Овог.
Живэртийнхэн - Cottidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “мэдээлэл дутмаг” зүйлд хамаарна.

Таних шинж: Биеийн 40-өөд хувийг эзэлсэн том, зантгар толгойтой. Нуруу, хажуу жижиг өргөслөг товгоруудтай, бараан саарал, хүрэвтэр өнгөтэй, хэвэл цайвар. Нурууны нэгдүгээр сэлүүрээс хойш сүүлний уг хүртэл бараан өнгийн гурван судалтай. Сэлүүрүүд жижиг хар толботой. Нурууны сэлүүрийн шулуун гуурсны тоо 10, салаалсан гуурс 12, Сүүлний өмнөх сэлүүрийн гуурс 10-12, цээжний сэлүүрийн гуурс 16, Хэвлийн сэлүүрийн шулуун гуурс 1, салаалсан 3 байна. Биеийн урт дунджаар 17см, 18-50 гр жинтэй.

Тархац, байршил нутаг: Амар мөрний сав, Сахалинд тархсан. Онон голд байдаг. Гучаад онд Хэнтий аймгийн Биндэр сум орчим Онон голоос ганц бодгаль баригдсан. Амьдралын онцлог: Хөдөлгөөн багатай, ёроолын амьдралтай. Хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг урсгал усанд амьдардаг. Голын хайргатай хэсэгт чулуун доогуур шургаж хоргодно. Ёроолын жижиг амьтнаар хооллоно. Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөхөн төлжих нөөцгүй болсон. Зүйлийн тархалт, популяцийн хэмжээ, хорогдлын шалтгааны холбогдолт мэдээлэл хомс. Хамгаалсан байдал: Монгол улсын улаан номонд бүртгэсэн.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан судлан тогтоох, ховор амьтнаар оруулж хамгаалах, зориудаар өсгөн үржүүлэх, байгальд нь сэргээн нутагшулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Mesocottus Haitej (Dybowski, 1869)
Haitej Sculpin
Scorpaeniformes-Scorpion fishes
Cottidae- Sculpins, sea scorpions

Status: Rare species. According to the IUCN Red List Categories and Criteria, it is listed as “Data Sufficient”.

Distribution and Range: The Amur River basin and in Sakhalin. In Mongolia: the Onon River; one individual of Sculpt was caught in On River at the territory of Binder soum, Khentii aimag in 1930th. Habitat: Not researched. Usually it lives in oxygen rich fresh flowing water. Population and Threats: Not a viable population for recovery. Not sufficient data on population, range and threats. Conservation Measures: Included in the Mongolian Red Book. Further Action: Assess in details the distribution and population; develop breeding farms; urgently organize rehabilitation, back in nature, programmes. Include in the list of very rare species.

Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа, 1969, 2. Дашдорж, 1976, 3. БНМАУ-ын загас, I - II боть, 1983, 1985, 4. Монгол улсын улаан ном, 1997, 5. The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland and Cambridge. 2001, 6. Mongolian Red List of Fish, 2011.  Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0