8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ХАР МӨРНИЙ ХАВЧ (LEANDER MODESTUS HELLER, 1778)

Баг.
Арван хөлтөн - Decapoda
Овог.
Голын хавчийнхан - Astacidae
Статус:
Ховор зүйл.

Таних шинж: Цагираглан сунасан, нарийвтар биетэй, жижиг хавч. Хитин бүрхүүлийн өмнөд хэсэг хурц үзүүртэй хошуу болж хувирна. Толгойдоо хөдөлгөөн ихтэй хос нийлмэл нүдтэй. Усны гүнд хөвөн сэлж амьдарна. Биеийн урт 2.5-4.0 см, 0.3-1.0 гр жинтэй.

Тархац, байршил нутаг: Буйр нуурт цөөн тохиолдоно. Амьдралын онцлог: Нуурын нектон, планктоны гүн хэсэгт нутагладаг боловч, ургамлан ширэнгэд байрлаж, усан хөрш, үелээ зэрэг ургамал, планктоны жижиг хавч, хүрд хорхойгоор хооллоно.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг тогтоогоогүй. Нуур, голын усны түвшин буурах, зарим хэсгээрээ хатаж ширгэх, загас агнуурын тороор олноор шүүгдэн гарч тоо толгой хорогдож байгаа устаж байгаа зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид Буйр нуур түүний орчмын газарт (2004) тус тус орсон. Монгол улсын улаан номонд оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийн онцлогийг судлах, загасны торонд орсон хавчийг усанд буцааж тавих, нуур, голын усны түвшин буурах, зарим хэсгээрээ хатаж ширгэхээс сэргийлэх, байршин амьдрах ургамлан ширэнгийг хамгаалах зэрэг арга хэмжээ авах.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Leander midestus Heller, 1778
Decapoda
Astacidae

Status: Rare

Distribution and Range: Buir Lake. Habitat: Tidal fresh and brackish waters in large rivers, lakes and reservoirs. Among lake nekton, deep side of plankton. Limited range. Population and Threats: Population unknown. Threats: water levels drop; incidental catch In fishing nets. Conservation Measures: Included in the list of rare species, Annex, Government resolution #7 in 2012 and the Mongolian Red Book. Buir Lake and its surrounding areas are protected under the Ramsar Convention (Convention on Wetlands of International Importance especially as Waterfowl Habitat) since 2004. Further Action: Further study the distribution and population based on biological research, return incidental catch to the lake prevent drop in lake, river water level, prevent desiccation by vegetative thickets of inhabitant.

Эх зохиол, мэдээ: 1. Бирштэйн 1940, 2. Дулмаа 1965, 3. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 4. Монгол улсын Улаан ном 1997, 5. Рамсарын конвенцийн тайлан 2011. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013 

ТОО
0
0
0