• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ДОРНЫН ЗААРТ ЭВЭРТ ЦОХ (AROMIA MOSCHATA ORIENTALIS PLAVILSTSHIKOV, 1932)

Баг. Хатуу далавчтан - Coleoptera
Овог.
Эвэрт цохтныхон – Cerambycidae
Статус:
Ховор зүйл.

Таних шинж: Бие том, сунасан хэлбэртэй, 23-34 мм урт. Дээд далавч болон биеийн гадаргуу бүхэлдээ гоёмсог гялгар, хөх ногоон өнгөтэй. Антенн эрэгчин бодгалийн хувьд биеийн уртаас илүү гарна. Цээж суурийн хэсгээрээ улаавар шар, оройн хэсэгтээ хар хөндлөн үрчлээтсэн эмжээртэй. Тархац, байршил нутаг: Зүүнхараа, Халх голын хөндийн бургасан шугуй, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын нутаг дэвсгэрт орших Сэлэнгэ мөрний Гуртын гүүр орчимд тэмдэглэгдсэн. Амьдралын онцлог: VII сарын эхнээс VIII сарын эцэс хүртэл ниснэ. Бие гүйцсэн цох тодорхой хугацааны туршид цэцэгт ургамлын балаар хооллож байгаад нисэлтийн сүүл үедээ бугасан шугуй руу нүүдэллэж үржилд орно. Эмэгчин бодгаль өндөгөө бургасны гол ишний уг орчмын ан цав, холтосны завсарт шахна. Өндөгний хөгжил 20-26 хоног үргэлжилж, гарсан авгалдай модлог эдэд нэвтрэн орж бургасны гол ишний дагуу зам гарган мэрж хооллоно. Авгалдай гурав дахь өвөлжилтийн дараа уг газартаа хэвтэш бэлдэж хүүхэлдэйлэх ба VII сард бие гүйцэж ниснэ. Too толгой, хомсдох шалтгаан: Ойн түймэр болон модлог ургамлаар хооллох хөнөөлт шавжийн нөлөөгөөр амьдрах орчин чанарын хувьд доройтох шалтгаанаас устаж болзошгүй зүйл. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг судлан тогтоож, цөм популяцийн биологи, экологийн судалгааг нарийвчлан тодорхойлох замаар хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Aromia moschata orientalis
Plaviltehikov, 1932
Musk Beetle
Coleoptera-Beetles
Cerambycidae - Longhorn beetles

Status:
Rare.

Distribution and Range: Zuunkharaa and Khalkh Valleys. Habitat: River Valley associated with willows (Salix spp). Around the Gurt bridge at the Selenge River in Khutag-Under soum of Bulgan aimag. Population and Threats: Forest fire and insect invasion of the forest are among the factors of habitat degradation. Conservation Measures: Included as Rare in the Mongolian Red Book. It is also listed as Rare Insect in the Mongolian Government Act No.7 in 2012. Further Action: Assess the distribution and population, particularly a core population and conduct related ecological research.

Эх зохиол, мэдээ: 1. Черепанов 1981, 2. Гантигмаа нар 2012, 3. Черепанов, Черепанова 1975, 4. Черепанов 1981, 5. Плавилыников 1940, 6. Намхайдорж 1976. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013