8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

АПОЛЛОН (PARNASSIUS APOLLO LINNAEUS, 1758)

Баг.
Эрвээхийтэн - Lepidoptera
Овог. Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae
Статус: Ховор зүйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 70-94 мм. Далавч цагаан, зарим тохиолдолд цайвар шаргал, өмнөд далавчны орой хэсэг өнгөгүй, тунгалаг. Урд далавч тус бүр таван хар толботой, хойд далавч бүр дээд талдаа хар хүрээ бүхий хоёр том улаан толботой. Антенн хар булцуутай. Бие нилээд үсэрхэг.

Тархац, байршил нутаг: Хөвсгөл нуурын урд хэсэг, Тосонцэнгэл, Туул, Баянголын хөндий, Хэнтийн Норовлин сум, Сэлэнгийн Мандал сумын нутаг Ерөө голын эх, Төвийн Мөнгөн морьт орчмын өндөр уулын намгархаг нугад тохиолдоно. Уулархаг нутагт ойн зах, цоорхойн наранд ээвэр газар идээшилнэ.

Амьдралын онцлог: VI сарын сүүлчээс VIII сарын эхний арав хоног дуустал ниснэ. Цаг агаар тааламжтай үед хамгийн идэвхтэй ниснэ. Монгол орны томоохон голуудын хөндий, уулын нуга, өндөр уулын нугад Sedum telephium их ургасан, намгархаг газарт хамгийн их тоотой тохиолдоно. Хүрэнцэр гэрэлтэй, дулаан үед могойн идээ зэрэг ургамлын навчаар хооллож, бусад тохиромжгүй үед хагд өвс, бут, чулуу зэрэг элдэв зүйлийн дор хоргодно. Бүрхэг өдөр залуу хүрэнцэрүүд бөөгнөрнө. Хүүхэлдэйн бойжилт гол төлөв хоёр долоо хоногийн хугацаанд явагддаг. Жилд нэг удаа үржилд орно.

Too толгой, хомсдох шалтгаан: Байршил нутагт мал сэлгээгүйгээр бэлчих, хадлан хадах, хараа булаасан гоёмсог том эрвээхий тул олноор цуглуулах зэргээс тоо цөөрч байгаа устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвөнцийн II хавсралтад болон Монгол улсын улаан номонд тус тус оруулж хамгаалсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг судлах, популяцийн тоо толгойг үнэлэх, томоохон популяциуд нутагшиж буй орчинг илрүүлэн амьдрах орчныг хамгаалах арга боловсруулж хэрэгжүүлэх.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Parnassius apollo Linnaeus, 1758
Apollo

Lepidoptera-Butterflies and moths

Papilionidae-Swallowtails and apollos

Status:
Rare

Disrtibution and Range: Marshy meadow places in mountains in Southern area of Khuvsgul Lake, Tosontsengel, valleys of the Tuul and Bayangol Rivers, Norovlin soum of Khentii aimag, Mandal soum of Selenge aimag and Mungenmorit Soum of Tuv Aimag. Habitat: Sunny areas in forest edges and glades in mountains. Population and threats: Attractive for collectors. Hay making and overgrazing have reduced the population and hence endangered. Conservation Measures: Included as Rare in the Mongolian Red Book. It is also listed as Rare Insect in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in Appendix II. CITES. Further Action: Assess the distribution and population. Conduct ecological research to identify an area with its concentrated population.

Эх зохиол, мэдээ: 1. Коршунов 2002, 2. Forster 1967, 1968, 1971, 3. Коршунов, Соляников 1976, 4.Коршунов 1977, 5. Гантигмаа нар 2012, Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0