• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЭВЕРСМАННЫ ДЭВҮҮР (PARNASSIUS EVERSMANNI MENETRIES, 1849)

Баг. Эрвээхийтэн -Lepidoptera
Овог.
Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae
Статус.
Ховор зүйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт ойролцоогоор 65 мм. Эмийн далавч шаргалаас цайвар, эрийнх шар өнгөтэй. Эр, эмийн урд далавч маш тод ялгарахуйц хөндлөн, саарал судалтай. Хойд далавч хар хүрээ бүхий хоёр улаан толботой. Энэ нь эрэгчинд илүү тод, түгээмэл байна. Зарим тохиолдолд хойд далавчны төгсгөл орчимд хос толбо байдаг. Тархац, байршил нутаг: Алтай Таван Богдын Потанины мөсөн гол орчимд цөөн тоотой популяци, Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах өндөр уулын ойн зах, цоорхой, Ренчинлхүмбэ, Арсай голын хөндийд тус тус тэмдэглэгдсэн. Амьдралын онцлог: Жилд нэг удаа үржилд орно. VI сарын сүүлчээс VII cap дуустал ниснэ. Бие гүйцсэн эрвээхий цаг агаарын тааламжтай нөхцөлд идэвхтэй нисэлт хийнэ. Авгалдай ургамлын нахиа, навч, цэцгээр хооллоно. Хүүхэлдэйлэх үедээ чулуун дор орогноно. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд орсон. Хамгаалах арга хэмжээ: Тархац нутгийг нарийвчлан тогтоох, авгалдайн идэш тэжээлийн болон бие гүйцсэн үед ашиглах балт ургамлын судалгааг хийж нөөцийг тогтоох, хомсдолын шалтгааныг тодорхойлж хамгааллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

Parnassius evermanni Menetries, 1849
Evermann’s Apollo
Lepidoptera-Butterflies and moths
Papilionidae- Swallowtails and Apollos

Status: Rare.

Distribution and Range: Taiga in the western shore of Khuvsgul lake. Arsai River and some sites by the Potanin glaciers and Altai Tavan Bogd Mountain. Population and threats: There is no detailed information on threats to the population. Conservation Measures: Included as Rare in the Mongolian Red Book. It is also listed as Rare Insect in the Mongolian Government Act No.7 from 2012. Further Action: Detailed study to identify the true distribution range and estimate the resource of plants which provide nectar and pollen both for larvae and adult butterflies.

Эх зохиол, мэдээ: 1. Коршунов 2002, 2. Roman V. Yakovlev 2012, 3. Коршунов 1970, 1974, 4. Куренцов 1970, 5. Коршунов, Солянжов 1976, 6. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013