• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ФЭБ ДЭВҮҮР (PARNASSIUS PHOEBUS FABRICIUS, 1793)

Баг. Эрвээхийтэн – Lepidoptera
Овог. Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae
Статус: Ховор зүйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 50-60 мм. Аполлонтой маш төстэй, харин биеийн хэмжээний хувьд багавтар, далавчны суурь өнгө цагаан, таруу байрласан хар хайрстай. Өмнөд далавчны гадаад (эрэгчний хувьд мөн хойд далавчны) хүрээ тунгалаг. Ялгарах онцлог шинж нь хар-цагаан антеннтай. Урд далавч олон тооны хар толботойгоос гадна хар хүрээ бүхий хоёр улаан толботой. Урд далавчны төв сархиагт дугуйвтар хар, түүнээс урагш наймын тоо хэлбэрийн хоёр толботой. Хойд далавч хар эмжээр бүхий том хоёр улаан толботой. Хойд далавчны зах, урд далавчны уг хар, урт цагаан саарал үстэй, түүн дээр хар хүрээтэй хоёр том улаан толботой. Хойт, урд далавчны гадаад ирмэгт тулсан судлуудын үзүүр болон түүнээс нилээд дотогш 2 эгнээ гурвалжин, cap хэлбэрт жижиг толботой. Тархац, байршил нутаг: Дархадын хотгор, Хангайн нурууны салбар уулсын нугад амьдарна. Хөвсгөлийн баруун эргийн өндөр уулын нуга, Өвөрхангай аймгийн Уянга сумын Ширээт нуур орчмын өндөр уулын нугад тохиолдоно. Амьдралын онцлог: Жилд нэг удаа үржилд орно. VI сарын дунд үеэс VIII сарын дунд арав хоног хүртэл ниснэ. Үржилд орсон эмэгчин өндөгөө хүрэнцэрийн идэш тэжээл болох ургамлын ойролцоох газрын хөвд, хагд өвс, чулуун дор шахна. Өндөг шатандаа өвөлжих боловч зарим тохиолдолд хөврөлийн үеийн гадаад мембран дотор хүрэнцэрийн эхний үедээ шилжин диафаузад орж хавар V сарын сүүлч VI сарын эхээр ил гарч хооллож эхэлдэг. Хүрэнцэр сэрдэг (Saxifraga), могойн идээ (Sedum) зэрэг ургамал дээр хооллож, өвөлжөөд хавар хүүхэлдэйлнэ. Нугажуу хээрийн бүлгэмдэл зонхилох ургамалжилттай орчинд түгээмэл байх бөгөөд нарлаг, дулаан байх үед нилээд идэвхтэй ниснэ. Тoo толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хадлан хадах, сэлгээгүйгээр мал бэлчээх зэргээс амьдрах орчин доройтох шалтгаанаас устаж болзошгүй зүйл. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамрагдсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийн онцлогийг судалж, ховордох шалтгааныг тогтоож, хамгаалах арга боловсруулах, хэрэгжүүлэх.


Parnassius phoebus Fabricius, 1793
Small Apollo
Lepidoptera-Butterflies and moths
Papilionidae-Swallowtails and apollos

Status: Rare

Distribution and Range: Darkhad Depression. Mountains of the Khangai Range, mountains to the western shore of Khuvsgul Lake and Shireet lake in Uyanga soum of Ovorkhangai aimag. Habitat: Mountain meadows. Population and threats: There is no detailed information on population and distribution. Hay making and overgrazing may diminish habitat and reduce the population. Conservation Measures: It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included in the Khuvsgul National Park. Further Action: Research on its biology, distribution and population. identify the factors leading to the decline of population.

Эх зохиол, мэдээ: 1. Куренцов 1970, 2. Коршунов 1972, 1977, 3. Forster 1968, 4. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013