8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЗҮҮН СИБИРИЙН ДЭВҮҮР (PARNASSIUS TENEDIUS EVERSMANN,1851)

Баг.
Хайрстан - Lepidoptera
Овог. Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae
Статус: Ховор зүйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 50-53 мм. Далавчны суурь өнгө цагаан, цайвар шаргал, дэвсгэр дээр бараан хээтэй. Урд далавчны хажуугийн ирмэг дагуу саарал тунгалаг хүрээтэй, хойд далавч хажуу ирмэгээрээ судал үүсгэсэн хар толбуудтайгаас гадна гурвалжин дүрс бүхий тод хар таван (зарим тохиолдолд зургаан) толботой. Хойд далавч дээрх тод хар хүрээ бүхий улаан хоёр толбоны хэлбэр тархалтын цэгээсээ хамааран зууван, дугуй эсвэл гурвалжин байх нь түгээмэл. Бие цайвар үслэгээр хучигдсан. Хойд далавчны доод ирмэгийн хар судлын төгсгөл орчимд байрлах жижиг хар толбо зарим тохиолдолд дундаа улаан толботой байна. Харин хойд далавчны хүрээ орчмын гурвалжин тод хар толбуудаас дотогш орших жижиг хар толбууд далавчныхаа доод талд тод улаан өнгөтэй харагдана.

Тархац, байршил нутаг: Тархацын хамгийн өмнөд сэжүүр болох Хөвсгөлийн Баянзүрх, Сүмбэр, Сэлэнгийн хилийн дагуух нутгаар тохиолдоно. Уул тайгын гол горхины хөндий, нуга, уулсын бэл, сийрэг ойд идээшлэнэ. Сүүлийн жилүүдийн судалгаа Хэнтийн нуруунд Тэрэлж орчмын уулын хад асга, нуранга хад бүхий энгэр газар, Өдлөг, Баянголд уулын хуурай энгэр, уулын нугад, Баруун Хэнтийд Ерөө голын эх орчмын голын хөндийн алаг өвст нугад байгааг тогтоосон.

Амьдралын онцлог: Жилд нэг удаа үржилд орно. VI сарын эхнээс VII сарын сүүлч хүртэл нисдэг. Энэ зүйлийн биологийн онцлогийг нарийвчлан судлаагүй.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судлан, тоо толгой багасах шалтгааныг тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.

 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Parnassius tenedius Eversmann, 1851
Tenedius Apollo
Lepidoptera – Butterflies and moths
Papilionidae – Swallowtails and apollos

Status: Rare.

Distribution and Range: Mongolia is southern edge of the global distribution and well known localization were Bayanzurkh and and Sumber areas in Khuvsgul aimag and the national border area in Selenge aimag. Recent study indicated that this species inhabits in Khentii mountain areas, favoring sun exposed rocky slopes in mountains around Terelj, dry slopes an mountain meadows of Odlog and Bayangol and Eroo River mouth meadow in Western Khentii. Habitat: River valleys in mountains and taiga favoring the meadows, foothills and sparse forests. Population and Threats: Not well known yet. Conservation and Measures: it is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Khuvsgul National Park. Further Action: Research on its biology, distribution and population. identify the factors leading to the decline of population.

Эх зохиол, мэдээ: 1. Коршунов, 1970; 1972, 2. Коршунов, Соляников, 1976; 3. Куренцов, 1970; 4.Баранчиков, 1979; 5. Гантигмаа нар, 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0