8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

МАХАОН ДЭВҮҮР (PAPILIO MACHAON LINNAEUS,1758)

Баг.
Эрвээхийтэн - Lepidoptera
Овог.
Дэвүүрлэгтнийхэн - Papilionidae
Статус:
Ховор зүйл

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 64-86 мм. Урд далавчны суурь өнгө тод шар, уг хар, урд ирмэгийн дотор талд 3 бор толботой. Хойт далавчны дотоод зах хар, cap хэлбэрийн олон шар толботой, захаараа хөх толбуудтайгаас гадна хойт буландаа хөх хүрээ бүхий дугуй улаан толботой, гадаад өнцөгт урт сэртэнтэй.

Тархац, байршил нутаг: Ойт хээрийн бүслүүр, тал хээрийн бүсийн голын хөндий, наранд ээвэр энгэр, бэл, уулархаг газарт байдаг. Улаанбаатар, Богд уул; Архангай аймаг, Их тамир сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хөвсгөл аймаг, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ; Өмнөговь аймаг, Гурван тэс, Ханбогд, Галбын говь, Зүүнгарын говь; Хэнтий, Биндэр, Дадал сумдын нутагт ой зах, ойн цоорхой, наранд ээвэр энгэр, бэл, голын хөндий, газарт амьдарна.

Амьдралын онцлог: Тааламжтай нөхцөдд зун хоёр удаа үржилд орно. Тархац нутгийн онцлогоос хамааран өнгөний хувирал ихтэй, V сарын сүүлч, VI сарын эхэн үеэс VIII сарын эх хүртэл нисэх боловч тухайн жилийн хавар, намрын улирлын цаг уурын нөхцөл байдлаас хамааран нисэх хугацаа жил бүр харилцан адилгүй. Шүхэр цэцэгтэн, уруул цэцэгтэн, нийлмэл цэцэгтэний бал, тоосоор голлон хооллоно. Өндгөө янз бүрийн ургамал дээр шахна. Хүүхэлдэйн шатандаа өвөлжинө.

Too толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойг судалж тогтоогоогүй. Мал бэлчээх, хадлан хадах явцад хүрэнцэр олноороо хорогддог.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газарт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархацыг тогтоох, тоо толгойг буурч байгаа шалтгааныг судлан, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Papilio machaon Linnaeus, 1758
Swallowtail
Lepidoptera-Butterflies and moths
Papilionidae- Swallowtails and Apollos

Status: Rare

Distribution and Range: River valleys, sun exposed foothills and hilly places in forest steppe and steppe zone. Bogd Khan Uul by Ulaanbaatar, Ikh Tamir soum of Arkhangai aimag, Eroo sum of Selenge aimag, Khankh, Hatgal and Alag-Erdene in Khuvsgul aimag, Binder and Dadal soums of Khentii aimag and as well as Gurvantes and Khanbogd soums of Umnugobi aimag, Galbiin Gobi and Zuungariin Gobi. Habitat: River valleys, foothills and sunny mountain slopes. Population and Threats: Not enough information on the population. high mortality due to the overgrazing and hay making. Conservation Measures: It is listed as Rare in the Mongolian Government Act #7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included in the Khuvsgul National Park and Khan Khentii Strictly Protected Area. Further Action: Detailed study on the distribution and population decline.

Эх зохиол, мэдээ: 1. Seyer 1974, 1976, 1977, 2. Forster 1965, 3. Alberti 1967, 4. Намхайдорж 1968, 5.Коршунов, Соляников 1976, 6. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0