• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЭГЭЛ ХОШУУЛАГ ШУМБУУР (MACROGLOSSUM STELLATARUM LINNAEUS,1758)

Баг. Эрвээхийтэн - Lepidoptera
Овог.
Шумбуурынхан - Sphingidae
Статус:
Ховор зүйл

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 40-50 мм. Урд далавч бордуу саарал, хөндлөн бараан хээтэй. Хойт далавч тод улбар шар өнгөтэй, Далавчны уг болон гадаад хөвөө хар саарал. Бие саарал, зоондоо хар, хажуугаараа цагаан толботой. Хэвэлийн төгсгөлд сунаж тогтсон хайрстай байх бөгөөд энэ нь сүүл мэт харагдана. Тархац, байршил нутаг: Увсын Айраг, Хяргас нуурын орчмын нутгаар байдаг. Амьдралын онцлог: Тархац нутгийнхаа хүрээнд нүүдэл хийдэг. Олигофаг. Хүрэнцэр луулийн овгийн ягаандай, өрөмтүүл болон далантүрүү дээр хооллоно. Жилд хэд хэдэн удам өгдөг. Эрвээхий VII сарын эхнээс IX cap хүртэл ниснэ. Гол төлөв бие гүйцсэн, хааяа хүрэнцэрийн шатандаа өвөлжинө. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг хэсэгчлэн улсын хамгаалалттай газарт хамруулсан. Хамгаалах арга хэмжээ: Тархацыг тогтоож, хомсдох шалтгааныг судлан, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.

Macroglossum stellatarum Linnaeus, 1758
Humming-bird Hawk-moth
Lepidoptera-Butterflies and moths
Sphingidae

Status: Rare

Distribution and Range: Airag and Khyrgas Lakes in Uvs aimag. Population and threats: Threats have not yet been identified. Conservation measures: It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included in the National Specially Protected Area Network [NSPAN]. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range and its diminishing.

Эх зохиол, мэдээ: 1. Pittaway 1997, 2. Державец 1977. Эх сурвалж:  Монгол улсын Улаан ном, 2013