8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

БЭР ЦЭЦЭГЧ ШУМБУУР (HEMARIS TITYUS LINNAEUS, 1758)

Баг. Эрвээхийтэн - Lepidoptera
Овог.
Шумбуурынхан - Sphingidae
Статус:
Ховор зүйл

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 38-42 мм. Бүдүүн, махлаг биетэй, өтгөн саарал үстэй, гадна төрхөөрөө үхэр хэдгэнэтэй төстэй. Далавч бүр тунгалаг, далавчны ирмэг болон суурийн хэсэг бор, бараан. Хэвлийн дээд хэсэг үсэрхэг. Бие шаравтар ногоон, хэвэл дунд хэсэгтээ хар судалтай. Төвийн энэ судлаас хойш хэвэл улбар шар өнгөтэй болно. Хэвлий төгсгөлдөө богино, үс хэлбэрийн хар хайрсан цацагтай. Антенн эрүүл хэлбэртэй.

Тархац, байршил нутаг: Улаанбаатар хот орчим, Богдхан ууланд ховор тохиолдоно. Ойн зах, цоорхой, нугад амьдарна. Түүнчлэн Хэнтийн Норовлин, Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутагт Ерөө голын эх орчимд тэмдэглэгдсэн. Амьдралын онцлог: Хүрэнцэр бэр цэцэг (Scabiosa), өрөмтүүл (Galium), сиймхийлэг (Lychnis) зэрэг ургамлаар хооллоно. Жилд 1-2 удаа үржилд орно. Тархалт нутгийнхаа хүрээнд V-VIII сард цөөн тоогоор тохиолдоно. Хүүхэлдэйн шатандаа өвөлжинө.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын Улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Богдхан уул болон Хан Хэнтийн дархан цаазат газарт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, түүний хомсдох хүчин зүйлийг судлан тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


Hemaris tityus Linnaeus, 1758
Narrow-bordered Bee Hawk moth

Lepidoptera-Butterflies and moths

Status:
Rare.

Distribution and Range: Bogd Khan Mountain near Ulaanbaatar, Norovlin soum in Khentii, Mandal soum in Selenge, particularly, in valley of Eroo river. Habitat: Forest edges, glades and meadows. Population and Threats: Threats have not been identified. Conservation Measures: it is listed as rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included in the Bogd Khan an Khan Khentii Strictly Protected Area. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Державец 1977, 2. Daniel 1969, 3. Гантигмаа нар 2012. Эх сурвалж:  Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0