• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ГОЛТ БОРЫН ШУМБУУР (SPHINX LIGUSTRI LINNAEUS, 1758)

Баг.
Эрвээхийтэн - Lepidoptera
Овог. Шумбуурынхан - Sphingidae
Статус: Ховор зүйл

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 76-86 мм. Хэвлий бор саарал, цагираг бүр дээр хар, улаан өнгийн хөндлөн судалтай, зоогоороо бордуу судалтай, голоороо хар зураастай. Урд далавч нарийн урт, үзүүр хэсэгтээ цайвар. Урд далавчны ар тал тод хүрэн өнгөтэй, өмнөх нь цайвар бор. Антенн цайвар, ээрүүл хэлбэртэй. Тархац, байршил нутаг: Хэнтийн Жаргалантын нутгаас олдсон. Сөөг бүхий талархаг хээрт амьдарна. Төвийн Мөнгөн морьт сум, Хэрлэн голын шугуй, Хэнтий аймаг Өндөрхаан хотын Хэрлэн голын хөвөө, Дорнод Халх гол сум, Халх гол, Нөмрөг голын шугуй, Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын Дархан Хан уул, Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутагт Ерөө голын эх орчимд тэмдэглэсэн. Амьдралын онцлог: V сарын сүүлч, VI сарын эхнээс VIII сар хүртэл ниснэ. Хүрэнцэр бишгүүр өвс (Ligustrum), буриад бүрэлзгэнэ (Viburnum), тавилгана (Spiraea) зэрэг ургамал дээр X сар хүртэл хооллож бойжно. Жилд нэг удаа үржилд орно. Хүүхэлдэйн шатандаа хөрсөнд өвөлжинө. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Хан Хэнтийн болон Нөмрөгийн дархан цаазат газарт хамрагдсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, түүний хомсдоход нөлөөлж буй хүчин зүйлийг судлан тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Sphinx ligustri Linnaeus, 1758
Privet Hawk-moth

Lepidoptera- Butterflies and moths

Sphingidae

Status:
Rare.

Distribution and Range: Riparian forest and shrubs along the Kherlen river near Underkhaan in Khentii, near Mungenmorit in Tuv aimags, Numreg river in Dornod aimag. In the mouth of Eroo river in Mandal, Selenge aimag, as well as some places like. Jargalant in Khentii aimag, Darkhan Khan mountain in Sukhbaatar aimag. Habitat: Steppe with shrubs. Population and Threats: There is no detailed information on population and threats. Conservation measures: It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included in the Khan Khentii and Numreg Strictly protected Areas. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Daniel 1969, 2. Державец 1977, 3. Пунцагдулам нар 2005, 4. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013