8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ХӨВДНИЙ ҮХЭР ХЭДГЭНЭ (BOMBUS MUSCORUM, FABRICIUS, 1775)

Баг. Хальстан - Hymenoptera
Овог.
Зөгийнхөн – Apidae
Статус:
Ховор зүйл

Таних шинж: Бие бор шаргал өнгөтэй эсвэл улаан хүрэн үсээр хучигдсан. Эмэгчин 18-22 мм, ажилчин хэдгэнэ 10-15 мм, эрэгчин 12-15 мм урттай. Эмэгчний хэвэл 6 цагирагтай, хатгууртай. Антенн 12 үетэй. Эрийн хэвлий 7 цагирагтай, хатгуургүй, бахь маягийн эвслийн эрхтэнтэй. Сахал 13 үетэй. Цээжний зоон тал, хэвлий ижил шар өнгөтэй байдгаараа бусад хэдгэнээс ялгаатай. Хөл цайвар шараас хар хүрэн, хар үстэй.

Тархац, байршил нутаг: Сэлэнгэ мөрний сав газар нутгаар цөөн тоотой тохиолдоно. Ойн зах, нуга, сөөгтэй орчинд амьдарна.

Амьдралын онцлог: Нэг бүл нь ажилчин, эрэгчин, эмэгчин гэсэн 3 бүлгээс бүрдэнэ. Нэг бүлд 50-100 бодгаль байдаг. Намар эвцэлд орсон эмэгчин үлдэж өвөлжин, бусад нь үхдэг. Зуны эхнээс эмэгчин үүрээ засаж, өндөглөнө. Өндөгний хөгжил 4 хоног үргэлжилж 22-23 хоногийн дараа бие гүйцнэ. Хавар, зуны улиралд зөвхөн ажилчин хэдгэнэ бий болж, үүрэнд нэг эмэгчин байдаг. Зуны сүүлчээр эмэгчин, эр бий болно. Эмэгчин болон ажилчин хэдгэнэ цэцгийн бал, тоос цуглуулдаг. Эр сайн хөгжсөн хошуутай, хооллохдоо ургамалд тоос хүртээдэг. Эвцэлд орсоны дараа эрэгчин үхнэ. Yp тогтсон эмэгчин үүрээ орхин ганц ганцаараа ичнэ. Хэвийн өсч үржих тааламжтай нөхцөл 25-26° С. Хоногийн идэвх үүр цайхаас эхэлж, өдрийн 11 цаг хүртэл үргэлжлэн 12-14 цагт үүрэндээ амраад, дахин хоол тэжээлийн эрэлд гарч, 18 цаг хүртэл идэвхтэй нисдэг. Эрэгчин үүрээ хөрсний гадарга дээр хөвд болон өвсөөр барина. Гол төлөв буурцагтан, нийлмэл цэцэгтэн, уруул цэцэгтний овгийн ургамлаар хооллоно.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын Улаан номонд оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, түүний хомсдоход нөлөөлж буй хүчин зүйлийг судлан тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Bombus muscorum  Fabricius 1775
Hymenoptera-Hymenopterans
Apidae- Bees, bumble-bees etc.

Status: Rare.

Distribution and Range: A few occur in the Selenge river basin. Habitat: Forest edge shrubby sites and meadows. Population and Threats: There is no detailed information. Conservation and measures: It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Панфилов 1956, 1978, 2. Гринфильд 1954, 3. Скориков 1922, 4. Сысолетина 1970, 1976, 1977, 5. Малышев 1928, 6. Панфилов, Зимина 1962.  Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0