• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

БАЙГАЛИЙН ҮХЭР ХЭДГЭНЭ (BOMBUS SUBBAICALENSIS VOGT, 1909)

Баг.
Хальстан – Hymenoptera
Овог. Зөгийнхэн – Apidae
Статус: Ховор зүйл

Таних шинж: Цээжний урд хэсэг, бамбайнцар битүү үстэй. Далавчны угийн хооронд бараан үсэн бүслүүртэй. Цээжний хажуу, дух, антенны угаас дээшх хэсэгтээ саарал юмуу шар саарал үстэй. Хэвлийн IV, V цагираг зоондоо шаргал үсгүй, II цагирагийн зоо цайвар хүрэн, харин III-V цагирагийн зоонд хар болон шаргалдуу үс холилдсон байдаг. Тархац, байршил нутаг: Сэлэнгийн умард нутгийн ойн сөөгөнд тохиолдоно. Сүүлийн жилийн судалгаагаар, Хөвсгөлийн баруун эргийн ойн цоорхойд цөөн тоогоор тохиолдож буйг тэмдэглэсэн. Амьдралын онцлог: Нэг бүл нь эмэгчин, эр, ажилчин гэсэн гурван янзын цөөн бодгалиас бүрдэнэ. Үүрээ хөвд, өвсөөр хөрсний гадарга дээр барина. Буурцагтан, нийлмэл цэцэгтэн, уруул цэцэгтний овгийн ургамлын бал, тоосоор хооллоно. Эвцэлдэж үр тогтсон эмэгчин өвөлжинө. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг Богдхан уулын дархан цаазат газарт хамруулсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгойн үнэлгээг хийж, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Bombus subbaicalensis Vogt, 1909
Hymenoptera –Hymenopterans

Apidae- Bees, bumble-bees etc.

Status:
Rare.

Distribution and Range: In shrubby glades of the forest in Northern Selenge Region. Recently it was observed in forest glades in western shores of the Khuvsgul Lake. Habitat: Shrubs in the forest. Population and Threats: There is no detailed information. Conservation and Measures: It Is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Its distribution range is included in the Bogd Khan Strictly Protected Area. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Определитель насекомых европейской части СССР, 1978, 2. Гантигмаа нар, 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013