• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ИХ ЭРЛЭГ ЯЛАА (SATANAS GIGAS EVERSMANN, 1854)

Баг. Ялаатан - Diptera
Овог.
Эрлэгийнхтэн - Asilidae
Статус:
Ховор зүйл.

Таних шинж: Бие нарийн. Урт 28-35 мм. Саарал өнгөтэй. Далавч тунгалаг. Хөл хар өргөс болон шивээтэй. Хошуу богино, орой хэсгээрээ зууван эсвэл дугуй байна. Тархац, байршил нутаг: Ховдын Булган голын татам, баянбүрдэд бий. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Зүүн хөвийн булаг орчмын нугад тэмдэглэсэн. Амьдралын онцлог: Төрөл бүрийн шавжаар хооллодог. Авгалдай ихэвчлэн хөрсөнд, хааяа өмхөрсөн мод сөөгт бойждог. Жилд нэг удаа үржилд орно. Биeийн хөгжил жил гаруй үргэлжилнэ. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгойн хэмжээг нарийвчлан тогтоож, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Satanas gigas Eversmann, 1854
Diptera - Flies
Asilidae - Robberflies

Status: Rare.

Distribution and Range: In the riparian woodland of Bulgan River, Khovd aimag and oases site there in meadow by the Zuun khuv spring in Gurvantes soum of Umnugobi aimag. Population and threats: There is no detailed information. Conservation Measures: It is listed as Rare in the Mongolian Government Act no.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Определитель насекомых Дальнего Востока России 1999, 2. Hull 1962, 3. Гантигмаа нар 2012, 4. Лер 1996  Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013