8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

СЭЛЭНГИЙН ТАНАН ХЯСАА (ANODONTA SEDAKOVI SIEMASCHKO, 1848)

Баг.
Танатан – Unioniformes
Овог. Танатынхан – Unionidae
Статус: Ховор зүйл.

Таних шинж: Хавтас өргөн, гонзгойвтор, нимгэн, хэврэг харьцангуй цүндгэр. Баринтагийн гадна тал ногоовтор, шаравтар бор өнгөтэй, бараандуу ховил судлуудтай. Дотор талын тана бүдэг шаргал толботой цагаан. Урт 92 мм, өндөр 51 мм, цүндгий 33 мм.
Тархац, байршил нутаг: Сэлэнгэ, Орхон, Туул голын адгаар тархана.
Амьдралын онцлог: Голын намуун урсгалтай булан тохойн ёроолын лаг шавар элсэнд шигдэн амьдардаг. Татмын жижиг нуур, усанд амьдарна.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Усны бохирдолтоос Туул голын Улаанбаатараас Улхын булан хүртэлх усанд нэн ховор тохиолдох боллоо.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд бүртгэн оруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах, тогтмол байршин амьдрах голын усны бохирдлыг бууруулан цэвэршүүлэх, ялангуяа, Туул голын сав нутгийн усны бохирдолд онцгой анхаарал хандуулах, Хойд мөсөн далайн ай савын зарим голд устаж, цөөрсөн хэсэгт зориудаар өсгөн үржүүлэх.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Anodonta sedakovi Siemaschko, 1848
Unionformes
Unionidae

Status: Rare.

Distribution and Range: Estuary of Selenge, Orkhon and Tuul Rivers. Habitat: Small fresh water lake, ponds, slow moving waters of river bends. Inhabits sand and mud substrates. Population and Threats: Very small population. Endangered due or water pollution, specifically, part of the Tuul River from Ulaanbaatar to Ulkh Bay has seen drastic decrease in the species. Conservation Measures: Included in the list of rare species (animals), Annex, Government resolution # 7 in 2012, and the Mongolian Red Book. Further Action: Reduce pollution and improve water quality of rivers in the habitat area, in particular, focus on the pollution of the Tuul River basin waters. Further study its biological and ecological characteristics; Investigate viability and ecological consequences of introduction to other rivers, breed and reintroduce in the rivers of Arctic Ocean Drainage basins, in parts where the species population went extinct or drastically decreased.

Эх зохиол, мэдээ: 1. Жадин, 1952, 2. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 3. Монгол улсын улаан ном, 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

ТОО
0
0
0