• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЗӨГИЙ

Балт зөгийний нийлмэл бүлтгэр нүд ойролцоогоор 4 мянган гаруй эгэл нүднээс бүрддэг атлаа байгалийн  юмс үзэгдлийг тэр бүр ялган харж чаддаггүй байна. Балт зөгий нь бусдын сайн сайхны төлөө өглөө үдэшгүй ниссээр эцэст хөгширч насыг бардаг ажээ. Тэд насаллаа гэхэд хоёр сар л болдог байна. Хатан зөгийний хувьд 1080 хоног буюу 3 жил амьдарч чадна. Хатан зөгий том биетэй бөгөөд түүний үүрэг нь  өндөг төрүүлэх ажил юм. Эр зөгийний хувьд тэд үр удмаа үлдээгээд хорвоогоос халих учиртай ажээ.


Зөгийн үүрийг сархинаг гэдэг бөгөөд өөрсдийн онцлогт тохирсон үүрүүдийг барьдаг. Зөгийн балыг цэцгийн шүүснээс гаргаж авдаг. Ажилчин зөгий олж авсан цэцгийн шүүсээ сархинагтаа хийж дээр нь далавчаа дэвэн салхи үүсгэж байж бал болгон бэлддэг. Гэхдээ энэ үйл явц их удаан үргэлжилдэг ажээ. Ажилчин зөгийний ходоодонд нөгөөх цэцгийн шүүс байгаа бөгөөд түүнийг тодорхой хугацаагаар зөвхөн ходоодондоо хадгална. Тэгээд нэг л өдөр амаа ангайлган дээд доод эрүүгээ хөдөлгөн амнаасаа ганцхан дусал шүүс гаргах гэснээ буцаагаад залгичихна. Энэ мэтээр 240 удаа шүүсээ гаргаж буцаасны эцэст сая нэг үүрэндээ хийнэ. Тэр хийсэн шүүсийг нь өөр үүрэг бүхий зөгийнүүд бал болгодог бөгөөд тэд хагас боловсорсон балыг нэг нүхнээс нөгөө нүх рүү өтгөрч зууралдсан зүйл болтол нь зөөвөрлөнө. Мөн энэ хугацаанд ажилчин зөгийнүүд нөгөө зөөж хийсэн шүүснийхээ илүүдэл чийгийг зайлуулахын тулд далавчаа минутанд 26400 удаа дэвэх хэрэгтэй ажээ. Зөгийн бал мууддаггүй учир нь зөгийн ходоодонд байх онцгой булчирхайнуудын ач гавъяа ажээ.