• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЦОХ

Монгол оронд 30-аад овгийн хоёр мянга орчим зүйлийн цох байдаг бөгөөд хатуу далавчтны багийнхан гэж нэрлэдэг. Монголд жийгээ, буглаа, шүрэн, эвэрт хэмээх цохнууд түгээмэл тархсан байдаг. Бүрхүүл буюу далавч нь хар бараан байх нь түгээмэл бөгөөд түүн дээр улаан, ягаан, шар толботой. Энэ нь тухайн амьтны амьдрах орчноос шалтгаалдаг. Шавьжаар хооллодог бусад амьтнаас өөрийг нь хамгаалж цэцэг, навчнаас ялгагдахгүй байхад уг толбонууд тусалдаг. Үндсэндээ энэ нь цохын биеэс ялгарч байгаа шүүрэл, салстад агуулагдах янз бүрийн өнгөтэй пегментүүд ажээ. Зарим цох махаар хооллодог учраас ургамлын хортон шавьжийн тоо толгойг цөөлнө.


Түүнчлэн тариан талбай дээрх хогийн ургамлыг идэж устгадаг цохууд байхад тариа, ногооны үндсийг идэж сүйтгэдэг цохнууд бас бий. Монгол оронд элбэг тааралддаг буглаа хэмээх улаан цоохор толботой цох цэцгийн дохиур, цоморлигоор хооллодог. Хүнийг хаздаг нь жийгээ бөгөөд монголчууд энэ цохыг зуудаг хар ч гэж нэрлэдэг. Хамгийн гоёмсогт нь шүрэн цох багтдаг бөгөөд шүртэй адил бөөрөнхий биетэй. Харин гэрэлт цохын дийлэнх нь шөнийн амьдралтай, өдөр нь хөрс, хад чулуун доогуур орж нуугдаад, харанхуй болмогц ил гарч хоол тэжээлээ хайж, бас үржилд орцгооно. Гэрэлт цохнууд хэвлий хавиараа харанхуйд гэрэлтдэг бодис ялгаруулдаг бөгөөд  идэвхтэй нисэлтийн үед улам тодорч фосфортой мэт гэрэлтэж харагддаг. Халуун дулаан оронд том биетэй ийм гэрэлтдэг цох сүргээрээ амьдардаг. Хамгийн том биетэй цохнууд дулаан оронд ихэвчлэн амьдардаг.


Цохнууд хавар буюу зуны эхэн сард үржилд орж эвцэлдэнэ, эм нь 2 сар хүртэл хугацаанд өндгөө тээж, хөрсөнд эсвэл ургамлын навчинд төрүүлнэ. Өндөгний тоо харилцан адилгүй бөгөөд зарим нь 2-3-ыг гаргаж байхад зарим нь 200-300 өндөг төрүүлэх нь бий. Өндөгнөөс авгалдай, авгалдайнаас хүүхэлдэй болж бойжно. Энэ үйл явц бараг нэг жил явагдсаны дараа бие гүйцнэ. Гэтэл зарим цохонд энэ үйл явц ганц хоёрхон сар явагддаг байна. Цох авгалдай үедээ маш ховдог байдаг гэнэ. Ихэнх цохын амьдрах хугацаа нь 4-5 сар байдаг бол маш цөөн зүйлийнх нь 2-3 жил байдаг.