8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

НОХОЙ ЗЭЭХ (GULO GULO, LINNAEUS, 1758)

Биеийн галбир хэмжээ зүс: Суусрын овгийн доторхи ер бусын төлөөлөгч. Биеийн ерөнхий галбир жижиг баавгайтай төстэй. Бие бахим мөч богино, хүчирхэг, тавхай том, сүүл богинотой. Урт сахлаг, бүдүүн ширхэгтэй үсэн бүрхүүлтэй. Зүс нь ерөнхийдөө бараан хүрэн, нүд чихний хооронд цайвар толботой, шанааны хажуугаас  эхэлж дал, эх биеийн хажуугаар хонго хүртлээ үргэлжилсэн цайвар, шаргалдуу судалтай. Нуруун дээрээ энэхүү цайвар судлаар хүрээлэгдсэн бараан “тохомтой” Биеийн урт 134-152 мм.

Амьдралын онцлог: Ганцаараа их хэмжээний газар тэнүүчлэн амьдарна. Элдэв идэшт махчин. Ан ав хийхдээ сүргийг олон хоног уйгагүй даган мөшгин ядарч доройтсон амьтанг барина. Зун намрын улиралд жижиг мэрэгч, газарт үүрлэсэн шувууны өндөг, авгалдай жимсээр хооллоно. Өвөл үхсэн амьтны хүүр, сэг, хавх занганд орсон амьтны идэш тэжээлийг булаах, анчны отгоос хоол хүнсний зүйл хулгайлах тохиолдол ч бий. Ороо 4-8 сард орж дараа жилийн 3-4 сард хадны завсар, хонгил, цасан доор зассан үүрэндээ ихэвчлэн 2-3 гөлөг гаргана. Хээлээ тээх хугацаа 9 сар үргэлжлэх боловч хөврөлийн далд үетэй. Үүний ачаар хавар нэгэн ижил хугацаанд төллөнө. Байгальд 17 хүртэл насална.

Амьрах орчин: Тайгын төлөөлөгч. Үр төлөө асарч байгаа эмэгчин нохой зээхний эзэмшил нутгийн хэмжээ хамгийн бага боловч 40-100 ам дөрвөлжин км хүрнэ. Бие гүйцсэн амьтдын эзэмшил нутаг 1500 ам дөрвөлжин км ба түүнээс дээш.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0