• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ИНЖИРИЙН ШУМБУУР (DELIPHILA ELPENOR LINAEUS, 1758)

Баг. Эрвээхийтэн – Lepidoptera
Овог.
Шумбуурынхан – Sphingidae
Статус: Ховор зуйл.

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 60-70 мм. Урд далавч их бие, далавч бүдэг ногоон. Хойд далавчны уг хэсэг хар бараандуу. Антенн, урд далавчны урд болон гадна ирмэг цайвар ягаан. Нуруувчин дээр гурван тууш, хэвэл зоон талд хоёр хажуугаар нь цайвар ягаан зураастай.  Тархац, байршил нутаг: Улаанбаатар Туул голын шугуй, Сонгино орчимд, Дорнод аймгийн Халх гол сум, Нөмрөг голын шугуйгаар тохиолдоно. Амьдралын онцлог: Элдэв идэштэй. Жилд 1-2 удаа үржилд орно. Хүрэнцэр хөвөн оройт, өрөмтүүл, хөвөнцөр зэрэг ургамлаар хооллоно. V-VI сард бүрэнхийгээр нисдэг. Хүүхэлдэйн шатандаа өвөлжинө. V-VII сард тархалтын урд цэгтээ намар болтол ниснэ. Хүрэнцэр ногоон юмуу хүрэн өнгөтэй, нарийн хар зураасуудтай. Антенн богино, хар хүрэн өнгөтэй. Хүрэнцэр элдэв идэштэй, өрөмтүүл, хөвөнцөр, ягаандай, ихэр өвс зэрэг өвслөг ургамал, түүнчлэн далан хальсны навчаар хооллоно. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг Нөмрөгийн дархан цаазат газарт хамрагдсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой түүний хомсдох хүчин зүйлийг судлан тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.


Deliphila elpenor Linnaeus, 1758
Elephant  Haw-moth
Lepidoptera- Butterflies and moths
Sphingidae

Status: rare.

Distribution and Range: In the riparian forest and shrubs along Tuul river and Songino in Ulaanbaatar area and Numreg river as well as Khalkhgol soum in Dornod aimag. Population and threats: Information is not sufficient. Conservation Measures: it is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Some part of its distribution range is included In the Numreg Strictly Protected Area. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range and its diminishing.

Эх зохиол, мэдээ: 1. Пунцагдулам нар 2005,  2. Дeржавeц 1977. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Эрвээхэйтэн багийн шумбуурынхан овгийн ховор зүйлийн инжирийн шумбуур нь Монголын “Улаан ном”-д бүртгэлтэй цөөн тооны эрвээхэйн нэг юм. Түүний далавчны урт 60-70 мм. Урд далавчны урд зах нь угаасаа үзүүр рүүгээ нарийссан ягаан тууш судалтай байдаг. Харин төгсгөл хэсгээс далавчны урд үзүүр рүү нь чиглэсэн гурвалжин хэлбэрийн ягаавтар судалтай. Мөн хойд далавчны үзүүр нь улаан ягаан, уг хэсэг нь тод хар өнгөтэй. Биеийн суурь өнгө нь зэгэл ногоон, хэвлий үзүүр рүүгээ огцом шувтан, хажуу талууд нь улаан ягаан, үзүүр нь цагаан байдаг ажээ. Инжирийн шумбуур нь голын бургастай газраар амьдардаг бөгөөд маш цөөн тоогоор тэмдэглэгдсэн. Энэ эрвээхэй маш гоёмсог болохоор хүмүүс зугацаах зорилгоор барьж устгадаг нь харамсалтай. Түүнчлэн хортон шавьж устгалын үеэр цацсан химийн хоронд хүрэнцэр, авгалдайнууд нь олон тоогоор үхдэг байна.