• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЗАГИЙН ШАР ААЛЗ

Монголын өмнөд говь түгээмэл байх бөгөөд хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Ууртай, дошгин, бие биеэ барьж иддэг, бусад төрлийн аалзыг ч гэмтээн барьж чаддаг, ховдог идэштэй. Өөрөөсөө хор гаргадаггүй боловч хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл нь хүний арьсанд нэвтрэн орж бохирдол үүсгэн халдварлах аюултай. Үүний улмаас булдруу үүсч, зарим тохиолдолд цус шүүрдэг байна. Хазуулсан газраа хүйтэн жин тавьж эмчид хандах хэрэгтэй гэнэ.


Аалз: Монголын говийн аалзнууд аюултайд тооцогддог. Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог. Энэхүү шавьж нь үет хөлтний хүрээнд багтана. Хүйтэн цустай бөгөөл бие толгой, цээж хэвлийгээс бүрддэг. Өвчний нян тараагч бөгөөд махчин, шимэгч, ургамал тэжээлтэн хэмээн ангилагдана. Аалзны шүлс нь зарим үет хөлтний булчирхайгаас ялгарч гардаг наалдамхай шингэн юм. Агаарт гармагц хатуурч, сунах чадвартай болдог. Энэхүү шүлсээ ашиглан тор сүлжиж бусад хорхой шавьжийг барих, өөрийн авгалдай, хүүхэлдэйгээ байлгах орон сав болгоно.