• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ТАЛЫН ЦАГААН ТЭМЭЭ ААЛЗ

Энэ аалзны хор нь мэдрэлд нөлөөлөх аюултай. Хээр талд нүх ухаж амьдардаг. Хазуулсны дараа толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Амин газраа хазуулсан тохиолдолд шууд ухаан алдаж унадаг гэнэ. Гэвч тэр хүнээс дайждаг боловч айж сандарсан үедээ өөрийгөө хамгаалах гэж ийнхүү хаздаг байна. Тэмээн аалзны хор цусаар дамжин хүний биеэр тархаж халдварт өвчин үүсгэх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.
  Голдуу хүний хөлийн улны тус газар хаздаг. Хазсан үед нь сүүлнийх нь хэсгийг даруй шахах хэрэгтэй. Сүүлнээс нь гарсан өтгөн хар шингэнийг шархан дээрээ түрхдэг бөгөөд энэ нь аалзны хорыг цааш нэвтрүүлэхгүй байх хамгийн эхний арга хэмжээ юм байна. Дараа нь заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.


Аалз: Монголын говийн аалзнууд аюултайд тооцогддог. Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог. Энэхүү шавьж нь үет хөлтний хүрээнд багтана. Хүйтэн цустай бөгөөл бие толгой, цээж хэвлийгээс бүрддэг. Өвчний нян тараагч бөгөөд махчин, шимэгч, ургамал тэжээлтэн хэмээн ангилагдана. Аалзны шүлс нь зарим үет хөлтний булчирхайгаас ялгарч гардаг наалдамхай шингэн юм. Агаарт гармагц хатуурч, сунах чадвартай болдог. Энэхүү шүлсээ ашиглан тор сүлжиж бусад хорхой шавьжийг барих, өөрийн авгалдай, хүүхэлдэйгээ байлгах орон сав болгоно.