8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ХӨВСГӨЛИЙН ЦАГААН ЗАГАС

Хөвсгөл аймгийн хойд хязгаар Дархадын хотгорт 36 голын сүлжээ 300-гаад нууруудаас тогтсон үзэсгэлэнт сайхан байгаль бий. Тэнд Дархадын цагаан загас хэмээх алдартай загас амьдарна. Цагаан загас нь нуурын 3-14 метр гүнд амьдардаг. 6 дугаар сард ээвэр дулаан газраар тархан, нас бага нь эрэг орчмоор, бие гүйцсэн ахмад нь нуурын гүн хэсгээр амьдардаг. Үржлийнхээ үед нууранд цутгах гол өгсөн шилжилт хийж, 8 дугаар сарын эхний хагасаас 9 дүгээр сарын дунд хагас хүртэл түрсээ шахна.

Цагаан загас нь 4-5 дахь жилээсээ үржилд орох чадвартай болдог. Хөвөгч ба усны ёроолын амьтадаар хооллодог. Төлөвлөгөөт эдийн засгийн үед агнуурын мэргэжлийн цөөн тооны загасчин жилд 100 тонн загас барьдаг байжээ. Нэг тор тавихад 2-11 тонн баригддаг тийм их нөөцтэй байсан билээ. Одоо гурван өдөр тор тавихад хэдхэн ширхэг загас л баригдаж байна гэнэ. Ашиг хонжоо хайсан тор тавигсдаас гадна Дархадын нууруудад Хар галуу гэх загасаар хооллодог шувуу ихэссэнээс болж үржлийн үедээ байгаа цагаан загасыг 30-90 тонноор идэж байгаа нь энэхүү загас устаж үгүй болоход нөлөөлж байгаа ажээ. Цагаан загасны махны 19 хувийг уураг, 28 хувийг өөх тос, 5 хувийг эрдэс бодис эзэлдэг. Хавар намрын улиралд амин дэмийн дутагдал нөхөх, сульдаж ядрах, эмэгтэйчүүдийн өвчин, шээс хязгаарлагдах, усан хаван гүйсэн үед цагаан загасаар шөл хийж уун махыг чанаж идэх нь нэн тустай ажээ.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0