Lat: Aegypius monachus (Linnaeus, 1766)
Mon: Нөмрөг тас, Нохой тас
Rus: Черный гриф, бурый гриф
Eng: Cinereous Vulture, Black & Euro
Jap: Kuro-hagewashi (クロハゲワシ)
Нөмрөг тас, Нохой тас
хэмээн нэрлэдэг. Махчин шувуудаас биеэр хамгийн том атлаа номхон дөлгөөн шувуу.
Тас хэзээ ч амьд амьтанд халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллоно.
Хараа нь маш хурц учраас нисэж байх өндрөөсөө буюу заримдаа 10 мянган метрийн
өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чаддаг. Биеийн жин нь 11-14 кг, алдалсан
далавчны урт нь 3 метр хүрнэ. Хумс нь бат бахим боловч мохоо байдаг. Толгойноос
хүзүүний угийг хүртэл өд сөдгүй зулбан байдаг. Эм тас ихэвчлэн ганцаар амьдрах
бөгөөд цавчим элгэн хад, хясаа бараадан үүрээ засч аваад 1-2 өндөг гарган
55 орчим хоног дарж ангаахай болгоно.
Тасын үүр том учир идсэн
хоолоо тэндээ хадгалж байгаад ангаахай, дэгдээхэйгээ тэжээдэг өвөрмөц
зохицолгоотой. Төрсөн даруйд нь эх нь ойр ойрхон хооллох тул сар хүрэхгүй шахам
хугацаанд өд сөд нь ургаж, биеэ даах чадвартай болно. Үхсэн амьтны сэг зэмээр
хооллодог учраас элдэв төрлийн нян байгальд тархахаас сэргийлдэг ашигтай. Ерөнхий
зүс нь хар хүрэн, далавчны дэвүүр өднүүд тод хар, толгойн хэсэг нь цайвар
хүрэн, богино тачир өд сөдтэй, их өндөрт нисдэг. Явгалаад сууж байгаа нь нохой
сууж байгаа мэт харагддаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.