9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ТОГОРУУ (АЛАГ ТОГОРУУ)


Lat: Grus japonensis (P.L.S.Muller, 1776)

Mon: Алаг тогоруу

Rus: Японский, Уссурийский, Маньчжурский журавль

Eng: Japanese Crane

Jap: Tancho

Алаг тогоруу нь Сибирь болон Монголын зүүн хойд нутгаар томоохон нуур намаг, элсэрхэг голын хөндийд зусдаг. Монголчууд Япон тогоруу, манжуур тогоруу гэх зэргээр нэрлэдэг. Өндөр нь 140 см, биеийн жин нь 7.7-10 кг. Нас бие гүйцсэн нь цагаан өнгийн зүстэй ба толгой дээрээ улаан судалтай байдаг. Намган доторхи газар хуурай довцог дээр зэгсээр үүрээ засаж голдуу хоёр өндөг гаргах боловч нэг нь л эсэн мэнд бойждог. Жижиг биет хоёр нутагтан, хорхой шавьж, намаг цөөрмийн ургамлаар хооллоно. Намар орой болохоор Солонгос, Хятад, Япон, Тайван руу өвөлжихөөр буцна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0