9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

БЯЛЗУУМАР (ХӨВЧИЙН БЯЛЗУУМАР)

Lat: Certhia familiaris (Linnaeus, 1758)

Mon: Хөвчийн бялзуумар, Цармын бялзуухай 

Rus: Обыкновенная пищуха

Eng: Eurasian Tree Creeper

Jap:  Kibashiri 

Модны гол, мөчрөөр тойрч хурдан дээш авираад алга болдог Хөвчийн бялзуумар гэж нэг бяцхан шувуу түгээмэл. Модны зөвхөн өөд авирч холтосны завсраас хорхой шавьж, авгалдай түүж иднэ. Ширүүн урт сүүлээрээ хойш тулаад, ойр ойрхон хоёр хөлөөрөө үсрээд, хумсаараа зүүгдээд явж одно. Өдөртөө 2500м явж идэш хайна, олно. Хурдан хөдөлгөөнтэй, бас модны өнгө дагуу учир фото зурагт амжиж хурдан буулгахад зурагчны овсгоо самбаа хэрэгтэй.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0