• Сэдэргэнийн овог
    АММАНЫ СЭДЭРГЭНЭ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Цахилдагийн овог
    ХУРЦ ДЭЛБЭЭТ ЦАХИЛДАГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    БАГ ХОНХОНЦЭЦЭГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сонгинын овог
    АЛТАЙН СОНГИНО
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    ГУРВАЛСАН ХОНХЛОЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • ДАЛАНТҮРҮҮ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Шимтэглэйн овог
    НУГЫН ШИМТЭГЛЭЙ
    Орон нутгийн нэр Мягмансанж
  • Голгэсэрийн овог
    ЭГЭЛ ЦАГААНТҮРҮҮ
    Зургийг Х.Түмэндэлгэр
  • Сараанын овог
    ОДОЙ САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сараанын овог
    БУРЖГАР САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах

10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

АЛТАН ГАГНУУР

Алтан гагнуур буюу ягаан мүгэнз нь зузаалайн овогт хамаардаг. Төвд нэр нь цансэр. Энэ нь мүгэнз, могойн идээ зэрэг шар цэцэгтэй зүйлүүдийг төвдөөр нэрлэдэг ерөнхий нэр юм. Заримдаа булган эм гэж нэрлэх нь бий. Алтан гагнуур нь 20-40 см өндөр, олон наст өвслөг ургамал юм. Иш нь 20-40 см өндөр, 4-6 мм бүдүүн, алтан шаргал юмуу саарал бор өнгийн үндэслэг байдаг. Цөөхөн үндэстэй. Нэг үндэслэг ишнээс олон шулуун иш салаалж ургадаг. Навч нь гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, эсвэл үзүүр нь хөрөө шиг шүдтэй. 0,7-3,5 см урт, 0,5-15 мм өргөн суумал, шүүслэг навчтай. Жижгэвтэр олон шар цэцгээс тогтсон бамбай хэлбэрийн цэцэгтэй. Баг цэцгийн мөчрөнцөр нь навчгүй. Дэлбээ нь 3-4 мм урт агаад шар, ногоон өнгөтэй байдаг. Долоогоос есдүгээр сард цэцэглэж үрээ хаядаг энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай /Завханы Идэр сум, Улиастай орох замд 117 км-д, Увсын Өвөрхангай сум, Ханхөхийн оройд/, Монгол Дагуур, Ховд /Хархираа/, Монгол-Алтай, Говь-Алтайн /баруун уртрагийн 88000-аас зүүн тийш 110000 хүртэл, хойд өргөргийн 45000-аас хойш/, Их богд, Бага богдын нуруу зэрэг уул нуруудын өндөр уулын тагийн бүслүүрт шинэсэн ой болон хад асгатай уулын энгэр, хад цохио, асга, горхины чулуу, мөлгөр хайргатай энгэр, голын чулуурхаг, элсэрхэг хөрсөнд ургана. Манай оронд маш бага хэмжээгээр ургадаг, нөөц багатай цэцэг юм. Ягаан мүгэзийг алтан гагнуур хэмээн нэрлэсэн нь хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг нь таньж үнэлснийх бизээ. Алтан гагнуурын найрлагатай эм тан бие махбодийг тордон тэнхрүүлэх гол үйлчилгээтэй. Үндэслэг иш, үндэсний хандыг биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж анхаарал сайжруулна. Үүнээс гадна сэтгэл санааны дарамт, соматик болон халдварт хүнд ужиг өвчнөөс шалтгаалсан ядаргаа, сульдаа, насны доройтол, невроз, цусны даралт буурахад уудаг. Мөн бодисын солилцоог зохицуулж, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах чадалтай. Бэртэж гэмтсэн, яс хугарсан үед буцалгаж уухад яс дотроосоо бороолж эдгэх нь хурдасдаг байна. Энэ шидийг нь монголчууд эрт дээр үеэс таньж амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.