10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ГАЦУУР

Нарсныхан овгийн мөнх ногоон шилмүүст мод бөгөөд дэлхий дээр 35 зүйл гацуур дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсэд ургадаг. 150 жилийн настай, 20-60 метр өндөр ургадаг. Хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй, орой хэсгээрээ шулуун ургадаг онцлогтой. 25 жилийн настай гацуурын өндөр 9 метр хүрч, 40 жилийн настай болоход өндөр нь 16 метр хүрдэг. Гацуур мод нарстай ойролцоо бүтэцтэй, зөөлөн, давирхайлаг байхгүй, ширхэг нь эсрэг зүг чиглэсэн байх тул хааш нь ч харуулдсан сөрнө. Гацуураар хийсэн зүйл гаждаггүй.


Гацуур нь эрт үеэс элбэг дэлбэг сайхан амьдралын бэлгэдэл болсоор иржээ. Гацуур модыг зул сарын баяраар чимэж хэрэглэх заншил XYI зуунаас эхэлсэн бөгөөд анх Германы Страсбург хотын иргэд өнгийн цаасаар чимжээ. Дараа нь европод өргөн тархсан байна. Англи, Орос, Америкт 1840 – 1850-иад оны үеэс дэлгэрч бүх нийтээрээ хэрэглэдэг болжээ. Харин Иран, Марокко зэрэг улсад дөнгөж 1960-аад онд дэлгэрсэн байна. Гацуур ургадаггүй зарим оронд өөр модоор орлуулан зул сарын баяр тэмдэглэдэг. Зарим нь гацуурыг ид шидтэй, өргөс нь муу зүйл, чөтгөр шулмын халдлагаас хамгаалдаг гэж үздэг. Харин Германд бол зул сарын баяраар гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын баяраар тэрхүү хийж тавьсан мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгүй байх тохиолдол гардаг байсан учраас энэ бол муу зүйл учрахын тэмдэг гэж үзээд түүнийг мөнх ногоон гацуураар сольсон гэх домог бий. Өөр бас нэгэн домогт үр жимсээрээ гоёж, боловсорсон гацуур модыг Библийн сударт “диваажингийн мод” гэж нэрлэсэн байдагтай холбоотойгоор хүмүүс зул сарын баяраар гацуур мод хэрэглэх болсон хэмээдэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0