• Сэдэргэнийн овог
    АММАНЫ СЭДЭРГЭНЭ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Цахилдагийн овог
    ХУРЦ ДЭЛБЭЭТ ЦАХИЛДАГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    БАГ ХОНХОНЦЭЦЭГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сонгинын овог
    АЛТАЙН СОНГИНО
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    ГУРВАЛСАН ХОНХЛОЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • ДАЛАНТҮРҮҮ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Шимтэглэйн овог
    НУГЫН ШИМТЭГЛЭЙ
    Орон нутгийн нэр Мягмансанж
  • Голгэсэрийн овог
    ЭГЭЛ ЦАГААНТҮРҮҮ
    Зургийг Х.Түмэндэлгэр
  • Сараанын овог
    ОДОЙ САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сараанын овог
    БУРЖГАР САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах

10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ТАВАНСАЛАА

Голын эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газраар ихэвчлэн ганцаар хааяа хоёр гурваараа ургана. Үр бүхий иш нь 30 сантиметр хүртэл өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. Навчийг гүйцэд ургасны дараа 6 дугаар сараас эхлэн голдуу гараар түүж, нарны гэрэл тусгахгүйгээр сүүдэр газар тавьж хатаана. Найрлаганд нь салслаг бодис, гликозид, аукубин зэрэг агуулагддаг. Шүүсээр нь  нүдний эвэрлэгийн шархыг эдгээдэг. Азийн орнуудад тавансалааны хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа өвчний үед цэр ховхлох зорилгоор ашигладаг.

Их таван салаа нь эмчилгээний ач холбогдол илүү сайн байдаг. Орог нуурын орчим, нууруудын хөндий, Алтайн өвөр говийн баянбүрдүүдээр мэр сэр ургадаг. Судал нь 3-7, навч нь 15 сантиметр хүртэл урт, мохоо үзүүр бүхий, өндөг хэлбэртэй, ишнүүд нь  40 сантиметр хүртэл урт ургана.  Ишний доод тал нь нүцгэн, дээд тал нь өөдөө чиглэсэн богино үстэй. Монголчууд эртнээс нааш уламжлалт анагаах ухаанд тавансалааны навч, үр, шүүсийг хэрэглэж ирсэн бөгөөд хөхүүл ханиад, уушигны сурьеэ өвчнийг эдгээх, артерийн даралтыг бууруулах, янз бүрийн арьсны өвчин, яр шарх, хатиг, давсагны өвчин зэрэгт гадна талаас нь шавших, зайлах аргаар хэрэглэдэг. Сүүлийн үед ходоодны хүчил ихдэх үед шүүсээр нь эмчилж байна. Ходоодны булчирхайн шүүрэл ялгаралтыг зохицуулах, үрэвсэл намдаах, ходоодны агшилт хөдөлгөөнийг удаашруулах, гөлгөр булчингийн агшилтыг сулруулах, тайвшруулах зэрэгт нөлөөлдөг. Шовгор үзүүртэй таван салаа нь ходоодонд, мөлгөр навчтай таван салаа нь гадуур хаван хавдарт илүү тустай. Хандыг бэлтгэхдээ хатаасан навчаа нүдээд,  200 миллилитр буцалж буй халуун усанд нунтаг навчнаас цайны халбагаар авч хийгээд 15 минут байлгаад шүүнэ. Өдөрт 3 удаа цайны халбагаар ууж хэрэглэнэ. Цээж хорсдог хүн тавансалааны хандан дээр зуун настыг шувтарч уувал маш сайн үйлчилгээтэй.

Эх сурвалж: Монгол орны лавлах