• Сэдэргэнийн овог
    АММАНЫ СЭДЭРГЭНЭ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Цахилдагийн овог
    ХУРЦ ДЭЛБЭЭТ ЦАХИЛДАГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    БАГ ХОНХОНЦЭЦЭГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сонгинын овог
    АЛТАЙН СОНГИНО
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    ГУРВАЛСАН ХОНХЛОЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • ДАЛАНТҮРҮҮ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Шимтэглэйн овог
    НУГЫН ШИМТЭГЛЭЙ
    Орон нутгийн нэр Мягмансанж
  • Голгэсэрийн овог
    ЭГЭЛ ЦАГААНТҮРҮҮ
    Зургийг Х.Түмэндэлгэр
  • Сараанын овог
    ОДОЙ САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сараанын овог
    БУРЖГАР САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах

10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ГИШҮҮНЭ

Монгол Алтай, Их нууруудын хотгор, Алтай өвөр говийн хайргархаг бэл, хад чулууны ёроол, тэгш талд ургана. Говьд ургадаг "намхан гишүүнэ"-ийг нутгийн ардууд “бажууна”, “тэмээн таваг” гэх мэтээр нэрлэдэг. Говь цөлийн ургамал учраас говь нутагтаа намхавтар ургаж, хойшлох тусам арай том ургана.

Тэмээний тавхай хавтгай мөртлөө урдаа жаахан хумстай байдаг. Тэрэнтэй төстэй харагддаг учраас ийнхүү нэрлэгджээ. Маш их цардуултай, цайвар шаргал, улаан цэцэгтэй байдаг. Намар хүртэл цэцэглэнэ. Ногоон навчийг нь тэмээ, хонь ямаа иднэ. Үндсийг нь говийн баавгай мазаалай малтаж идэх дуртай. Бажууны үндэс болон буурцгийг нь хоол хүнсэнд хэрэглэдэг. Үндсийг хальслан хатаасны дараа нүдэж нунтаглаад гурил болгоно. Мөн арьс идээлэх, будахад ашигладаг. Өтгөн хатах, савны халуун, дотор цанхайж тэлэх, цус багадах, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, элэг томрох, архины хордлого тайлах, цусны даралт  ихдэх, цэвэршилтийн үеийн зовиурт хэрэглэнэ.