11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

АРХАНГАЙ - БАТЦЭНГЭЛ СУМ

Батцэнгэл сумын нутаг нь хуучнаар Түшээт гүний хошуу нутаг байв. 1931 онд Батцэнгэл уулын хошуунаас байгуулагдсан. Нутаг дэвсгэр нь 3339 кв.км, 3745 хүн амтай, 194826 тоо толгой малтай. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Батцэнгэл сум нь Улаанчулуу, Хөнөг, Баян-Уул, Цац, Дайр бор, Дэл хэмээх багуудтай. Тэмээн чулуут, Овгор улаан, Хөх чулуут, Бөхөн шар, Их уул, Бумбат, Ухаа азарга, Бор азарга гэх мэт өндөр уулстай. Тоглохын тал, Хойд Тамир, Урд Тамир, түүний цутгал Баянцагаан, Элст, Шивэрт, Ар Хужирт, Халзан, Улаан чулуут, Асгат, Бодонт гэх мэт гол, Цагаан, Хаг, Тойром, Хоног, Хүйтэн, Их Ар зэрэг нуур тойромтой. Сумын төв нь Жаргалант хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс зүүн хойш 65 км зайтай оршдог.