11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ЗАВХАН - АЛДАРХААН СУМ

Завхан аймгийн Алдархаан сум нь Сайн ноён хан аймгийн хошуу, Цэцэн сартуул вангийн хошууны зааг нутагт Хантайшир уулын аймгийн харьяанд Алдархаан уулын хошуу нэртэйгээр 1922 онд байгуулагдсан, 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Завхан аймгийн анхны 21 сумын нэг болсон. Алдар, Аргалант, Богдын гол, Өгөөмөр, Чигэстэй, Мандаат гэсэн 6 багийн нийт 864 өрхөд 2766 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.

Д.Батдэлгэр: Алдархаан сумыг шинэчилж байгаатай холбоотой иргэд суурьших  хүсэлтээ их ирүүлж байна

Далайн түвшнээс дээш 1654 м дээш өргөгдсөн. Физик газар зүйн хувьд зүүн хойд ба зүүн хэсгээрээ хангайн нурууны салбар уулс, бусад хэсгээрээ ойт хээр, хээр, говийн бүс хослон оршдог нь байгалийн хам бүрдэлтийн онцлог шинжтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод ой мод бүхий тал хээр говь, хангай хосолсон нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0