11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ЗАВХАН - ЯРУУ СУМ

Яруу нь Завхан аймгийн сум юм. Энэ сум нь Завхан аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт, мөн аймгийн төв Улиастай хотоос чанх хойд зүгт 56 км-ийн зайд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ойролцоогоор 1050 км-ийн зайд, Монгол улсын баруун бүс нутагт оршдог, 20000 орчим хүн амтай сум юм.

Яруу сум — Википедиа нэвтэрхий толь

Далайн түвшнээс дээш 2000 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангай хурууны салбар уулсад оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь хангай, говь хосолсон уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжих, болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Яруу сумын нутаг эртнээс Богд Хаант Монгол Улсын үе хүртэл Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1924 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошуу, Ялгасан Хутагтын шавийн харьяанд байсан нутагт Бугат, Цогт-Уул, Чандмань-Өлзийт, Эрдэнэ-Уул сумуудыг байгуулсан байна. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмань-Өлзийт сумыг 13 багтайгаар Усан зүйл гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ. Тус сум 1300 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 140-өөд мянган толгой малтай, газар нутаг ихтэй, аймагтаа хамгийн том сумын нэг байв.

1952 онд Чандмань-Өлзийт сумаас өөрийн 6-12 дугаар багуудыг нутгийн байршлаар шилжүүлэн Цагаанхайрхан уулын баруун хэсэг Хайрхан худагт Эрдэнэхайрхан сумыг 7 баг, 88.6 мянган толгой малтайгаар төвхнүүлэн байгуулж Чандмань-Өлзийт сум 9 багтай болж, 100 гаруй мянган толгой малтай одоогийн Яруу сум болон зохион байгуулагдсан ажээ. 1958-1959 онуудад Чандмань-Өлзийт, Яруу сумууд нийлж одоогийн Улаан-Эрэгт суурьшиж Яруу сумыг байгуулжээ.


ТОО
0
0
0