11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СЭЛЭНГЭ - САНТ

Сэлэнгэ аймгийн Сант сум нь 1928 онд байгуулагдсан, хуучнаар Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА буюу Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу. Ивэн, Хушаат гэсэн багийн нийт 680 өрхөд 2180 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд 12-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог хүн амын нягтрал нь 6.28 хүн/га ногддог сум юм.
танилцуулга
Далайн түвшнээс дээш 900 м -1200 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Орхон-Сэлэнгийн сав газарт багтана. Геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хөндий уул, нурууд зохилон эзлэх бөгөөд газрын гадаргын хотгор гүдгэрийн хувьд харилцан адилгүй тул 3 хэсэгт хуваагдана. Сэлэнгэ аймгийн баруун хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 316 км,  Аймгийн төвөөс 189 км Дархан-уул аймгаас 97 км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Хушаат, Орхон, Баруунбүрэн сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22С7 дугаар сарын дундаж температур +25Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр200-400 мм
ТОО
0
0
0