11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СЭЛЭНГЭ - ХАШААТ

Сэлэнгэ аймгийн Хушаат сум нь 1987 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу. Даагат, Мөнхтолгой гэсэн 2 багийн нийт 468 өрхөд 1808 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 16-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог 
Хөгжлийн Индекс
Хушаат сумын байгаа хэсэг нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Хангайн уулын ойт хээрийн умард Хангайн уулын хээрийн тойрогт багтана.Сэлэнгэ аймгийн баруун урд хэсэгт:  Улаанбаатар хотоос 380 км,  Аймгийн төвөөс 98 км,  Дархан-уул аймгаас 37 км зайд байрладаг.Хушаат сум нь баруун хэсгээрээ Цагааннуур, баруун урд хэсгээр Баруунбүрэн, зүүн талаараа Дархан-Уул аймгийн Орхон сум зүүн өмнөд талаараа Сайхан, хойд талаараа Зүүнбүрэн, урд талаараа Сант сумуудтай хиллэдэг.

Уулархаг, сэрүүн уур амьсгалтай, салхи хаврын улиралд зүүн хойноосоо 12-16 м/с хүрдэг.1 дүгээр сарын дундаж температур -29.8 С7 дугаар сарын дундаж температур +21 С жилийн дундаж салхины хурд 6-11 м/сжилийн хур тунадасны нийлбэр 313.5 мм
ТОО
0
0
0