11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СЭЛЭНГЭ - ЦАГААННУУР СУМ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь 1924 онд байгуулагдсан. Ардын хувьсгалын дараа засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулахад анх байгуулагдаж байсан түүхтэй, 1976 онд атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 10-р сарын 19-ны өдрийн 376-р тогтоолоор Түшиг сумын Зэлтэрийн САА-н Цагааннуурын 2-р тасгийг түшиглэн үр тариа, нарийн ноост хонь, саалийн механикжсан ферм гэсэн аж ахуйн чиглэлтэйгээр Цагааннуур сум, “Найрамдал” САА болгон шинэчлэн байгуулагдсан түүхтэй.
Цагааннуур сум - Байршил хэмжээ Сэлэнгэ аймгийн баруун... | Facebook
Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу. Цагааннуур сум нь Оргих, Хуурч, Тийрэг гэсэн 3 багтай.Цагааннуур сум аймгийнхаа баруун хойд хэсэгт оршдог. 381.4 мянган га нутаг дэвсгэртэй, хойд талаараа Сэлэнгэ аймгийн Түшиг, зүүн талаараа Зүүнбүрэн, Сүхбаатар урд талаараа Хушаат, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумдтай хиллэдэг. Улаанбаатараас 400 км, аймгийн төвөөс 90 км, төмөр замын зангилаанаас 76 км зайд байрладаг. Газарзүйн байршлын хувьд ойт хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг хүрэн хүрэвтэр хөрстэй.

Дулааны улиралын дундаж температур +18.40С, олон жилийн дунджаар +19.4, тунадастай өдрийн тоо 16 байдаг бол өвлийн буюу хүйтний улиралд дундаж температур -25.10С, олон жилийн дундаж -22.0, тунадастай өдрийн тоо 10 байдаг. 
ТОО
0
0
0