11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХЭНТИЙ - БАЯН-ОВОО

Хэнтий аймгийн Баян-Овоо сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин вангийн хошуу, Далай вангийн хошуу. Дэлгэрхаан, Наран, Сүмбэр, Жавхлант гэсэн 4 багийн нийт 491 өрхөд 1677 хүн амьдардаг. 

Физик газар зүйн мужлалаар Монголын Дорнод талын их муж, Халхын дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа гүвээт Халхын дундад талын тойрогт хамрагдах бөгөөд хээрийн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 800-1300 м өргөгдсөн. Сумын нутгийг гадаргуугийн тархалтаар нь ухаа гүвээт тал, голын хөндий, нам уулс гэж 3 хэсгээс бүрдэх бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хэнтий аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 465 км, Аймгийн төвөөс 132 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Баянхутаг, Батноров, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумдтай хиллэдэг.
Баян-овоо сум - Хэнтий - Home | Facebook
Цаг уурын нөхцөл. Монгол орны уур амьсгалын мужлалаар Баян-Овоо сум нь хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй мужид багтана. Хөрсний гадаргад температурын хэлбэлзэл их байдаг. хамгийн хүйтэн үе нь 1 дүгээр сард 20.9оС хамгийн дулаан сар 7дугаар сард 18.90 С жилийн дундаж агаарын температур 0.10С градус салхины жилийн дундаж хурд 4.8 м/с жилд дунаджаар 271.7 мм тунадас унадаг.
ТОО
0
0
0