11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХЭНТИЙ - ГАЛШАР

Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол Улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1923 онд Хан Хэнтий-Уулын аймаг байгуулагдахад Галшар-Уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан ууган сумдын нэг билээ. Ардын засгийн жилүүдэд Хан Хэнтий-Уулын Галшар-Уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд хоёр хэсэг буюу Галшар, Буянт сум болгон өөрчлөгдсөн. Түүнээс хойш хамгийн сүүлд 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301-р зарлигаар дахин нэгтгэж Галшар сум болгон Буянт сумын төвд төвлөрсөн түүхтэй билээ.Тус сум нь 667600 га нутаг дэвсгэртэй, газар зүйн хувьд тал хээрийн бүсэд харъяалагддаг боловч говийн байдал зонхилсон хэв шинжтэй.
Галшар сум /Хэнтий аймаг/ - Photos | Facebook
Далайн түвшнээс дээш 1000-1597 м өргөгдсөн. Хэнтий аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 460 км, Хэнтий аймгийн төвөөс 129 км зайд байралдаг. Зүүн талаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сум, өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Их хэт сум, баруун болон хойд хэсгээрээ өөрийн аймгийн Баянмөнх, Баянхутаг зэрэг 3 аймгийн 7 сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, салхи гол төлөв баруун урдаас байна. • Тунадас нийт 193.3 мм, м/сек дундаж 0.5мм• Салхины дундаж хурд 4м/сек
ТОО
0
0
0