11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД - ЗЭРЭГ

Хуучнаар Чандмань-Уулын аймгийн Ханбаатар уулын  хошуунаас тасарч 1924 оны хавар Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан. 1926-1940 он хүртэл “Зэрэг Алтан тээл” гэж нэрлэгдэж байгаад 1940 оноос “Зэрэг сум” хэмээн нэрийдэх болсон. Одоо Гүвээ, Бургасан, Бураа, Эхэн, Хөндлөн гэсэн 5 багийн 779 өрхөд нийт 3088 хүн амьдарч байна.

Газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1050 м өргөгдсөн Алтайн уулархаг мужийн Монгол Алтайн бүсэд, Их нууруудын хотгорын говийн бүсэд хамаарагддаг, уул нурууд, говь тал хосолсон нутаг юм. Хөрс нь гөлтгөнөтэй давсархаг учраас газар тариалан эрхлэхэд төдийлөн зохимжтой биш. Харин уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхэд тохиромжтой.Ан амьтны нөөц: Аргаль, янгир, хар сүүлт, зээр, шилүүс, зэгсний гахай, ирвэс, үен, суусар, хойлог, ятуу, ахуунь, шар шувуу, ёл зэрэг ховор болон ховордсон амьтан, 90 гаруй зүйлийн шувуу, 30 гаруй зүйлийн мэрэгч амьтантай.
Recommended Зэрэг сум Companies | Yellow Pages Mongolia
Улаанбаатар хотоос 1284 км, аймгийн төвөөс 141 км  зайд байрладаг. Мөст, Цэцэг, Манхан, Дарви, Чандмань сумдтай хиллэдэг. Өмнө талаараа Баатар хайрхан, хойд талаараа Бумбат хайрхан уулаар хүрээлэгдсэн бөгөөд Баатар хайрханы ноён оргил болох Цаст хайрхан нь далайн түвшнээс дээш 4010 м өндөрт өргөгдсөн.

Эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дундаж температур -25.3, хамгийн хүйтэн өдөр –36.7 хэм хүйтэрч, зундаа дундаж температур 22.7 хэм, хамгийн дулаан өдөр 36.6 хэм хүрч халдаг. Салхины дундаж хурд 14 м/сек, хамгийн их хүчтэй салхитай шуургатай үед секунтэнд 55 м/сек хүрдэг онцлогтой.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23°С7 дугаар сарын дундаж температур +25- +30 °Сжилийн дундаж салхины хурд 2.3 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150 мм
ТОО
0
0
0