11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД - ҮЕНЧ

Ховд аймгийн Үенч сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Захчин гүний хошуу. Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн 5 багийн нийт 1033 өрхөд 4506 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхний 2-т, газар нутгийн хэмжээгээр 3-т ордог.
Зургийн тодорхойлолт алга байна.
Далайн түвшнээс дээш 1100-1684 м өргөгдсөн. Тус сум 747673 га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 40 гаруй хувийг говь эзэлдэг, 195500 га газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан.Буга, аргаль, янгир, хулан, хар сүүлтий, ирвэс, чоно, үнэг, шилүүс, суусар, тарвага, туулай, зурам, мануул, үен зэрэг ан амьтан тас, бүргэд, шар шувуу, ятуу, хойлог, дэлхийд ховордсон шонхор шувуу зэрэг жигүүртэнтэй. Үенч сум Монгол Алтайн нурууны өвөрт оршдог, өмнө талаараа БНХАУ, баруун  талаараа Булган сум, хойд талаараа Мөнххайрхан, зүүн талаараа Мөст, Алтай сумдтай хиллэдэг.Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 1550 км, Аймгийн төвөөс 360 км зайд байрладаг.

Хуурайдуу халуун зунтай, дулаавтар өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28С7 дугаар сарын дундаж температур +30Сжилийн дундаж салхины хурд 3-6м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-120 мм
ТОО
0
0
0