11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

УВС - ЗҮҮНХАНГАЙ

Увс аймгийн Зүүнхангай сум нь 1924онд Бадрах нэртэй байгуулагдаж,1932 онд Зүүнхангай сум болон нэрээ өөрчилж одоо 10 багтай 630 өрх, 2227 хүн амтай болоод байна.Зүүнхангай сум нь Даланбулаг, Баянгол, Жаргалант, Хайрхан гэсэн дөрвөн багтай.Увс аймгийн 19 сумаас хүн амын тоогоор 11-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1800-2300м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай нурууны уулархаг мужид, геоморфологийн хувьд Хан-Хөхий,Хархираа,Түргэний бэсрэг уулсын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4.5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Увс аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1088км, Аймгийн төвөөс 343 км зайд байрладаг.Увс аймгийн Өндөрхангай,Баруунтуруун Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Сантмаргад сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.Байгалийн эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур-35 С7 дугаар сарын дундаж температур+35 Сжилийн дундаж салхины хурд 2-5 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 250-30 0мм
ТОО
0
0
0