11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

УВС - ТАРИАЛАН

Тус сум нь анх Дөрвөд далай хан аймгийн Зоригт хан хошууны “Алтан тээл” сум нэртэйгээр 1925 онд байгуулагдаж 1934 оны 10-р сарын 15-наас Тариалан сум нэртэй болсон. Тариалан сум нь Монгол орны алс хол баруун хязгаарт оршдог. Хөхөө, Бургастай, Мянган, Хархираа, Толь, Тарвагатай баг гэсэн 6 багтай, 4012 хүн амтай, хүн амын тоогоор аймагт 4 –р байранд, нутаг дэвсгэрийн хэмжээгээр 14-р байранд ордог. 
Сумын танилцуулга
Далайн түвшинээс дээш 1100-1600 м өргөгдсөн, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтайГазар хөдлөлийн эрчим 2,5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. 
Увс аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1344км, Аймгийн төвөөс 31км зайд байрладаг.

Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцөлийг бүрдүүлдэг. Зундаа +35-(+40) хэм хүртэл халж, өвөлдөө -32-(-40) хэм хүрч хүйтэрдэг. Дулааны улиралд нам дор газраа зунд + 35+40 хэм хүртэл халж, уулархаг хэсгээрээ +15–(+20) хэм халуун байдаг.

Цаг уурын энэхүү өвөрмөц байдал хүйтний улиралд нэгэн адил ажиглагдана.Тухайлбал, өвөл олон жилийн дундажаар -30 хэм хүйтрэх ба хүйтний оргил үе болох нэгдүгээр сард -40 хэм давж хүйтрэх явдал жил бүр давтагдана. Монгол орны бусад бүс нутгаас ялгаатай нь хүйтрэлт, дулааралтын шилжилт аажим, сарын хэлбэлзэл багатай явагддагаараа онцлогтой.• 1 дүгээр сарын дундаж температур -290С • 7 дугаар сарын дундаж температур +160С • Жилийн дундаж салхины хурд 4-9 м/с • Жилийн хур тундасны нийлбэр 230 мм 
ТОО
0
0
0