11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНХОНГОР - ГУРВАНБУЛАГ СУМ

Гурванбулаг нь Баянхонгор аймгийн сум юм. Гурванбулаг сум нь Ардын хувьсгалын өмнө Сайн ноён хан аймгийн Жонон гүний хошуу гэж нэрлэгдэж ардын хувьсгал ялсаны дараа 1924 оноос Цэцэрлэг мандал аймгийн “Богд  марал уулын хошуу” хэмээн нэрлэгдсэн бөгөөд 1931 онд Баруун Гурванбулаг сум болжээ.1942 онд  Архангай, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудаас нилээд сумыг таслан Баянхонгор аймаг байгуулагдахад тус аймгийн Гурванбулаг сум болсон түүхтэй. /Сумын төв нь 3 удаа нүүж Цэнгэл, Хар ус, Шар усны хөвөөнд төвлөрөн суурьшсан юм/ 1962 онд одоогийн төв Хөвийн аманд суурьшсан.

Тус сум нь 5 багтай 716 өрхтэй, 2592 хүн амтай, 912 мянган толгой малтай /2006 оноор/ Анх байгуулагдахдаа 7 багтай байсан. 
444,2 мянган га бэлчээр нутагтай, нутгийн эргэн тойрны хилийн урт 270 км, аймгийн төвөөс 260 м, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан.Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир, Хангай сумуудтай хиллэдэг.Сумын нутаг дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн 4 улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй.Жаргалант төвтэй Хангайн бүсэд оршдог.

Байгалийн дурсгалт газар: Гэр асга, Хөх нуур, Гурванбулаг, Морин мөрт, Хонгио, Өндөр улаан зэрэг сүрлэг уул, цэнгэг нууртай төрөл бүрийн ховор ургамал цэцэг, ан амьтан, жигүүртэн шувууд элбэгтэй нутаг юм. Вансэмбэрүү, жигд, царван, чонон хэл, Хад, тошлой зэрэг ургамал ургадаг, Буга, согоо, янгир, Тэх, Чоно, үнэг, хярс, тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.Мөн тус суманд Хар ус, Шар ус, Түргэн, Билүүт, Нарийн тээл, Өлзийт зэрэг голуудтай, Нарийний рашаан булагтай энэ нутаг алт эрдэнэсээр баялаг юм.“Чинтийн тохой”, “Гурван ноёны шарил”, “Чингисийн тогоо” гэх мэт газрууд байдаг.

Сумын төв байрласан газар бол Хөвийн ам сумын төвөөс  1-р баг Билүүтэйн гол 28 км, 2-р баг Даваан ам 18 км, 3-р баг Буга 25 км, 4,5-р багууд сумын төв дээр байрладаг болно.

Тус суманд ИТХ, Засаг даргын Тамгын газар, 9-н жилийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ХИЭСалбар, Ус цаг уурын станц зэрэг төрийн болон төсвийн байгууллагууд байна.

ТОО
0
0
0