11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨМНӨГОВЬ - ХҮРМЭН СУМ

Өмнөговь аймгийн  Хүрмэн сум нь 1923 оны 11 сард  байгуулагдсан далайн түвшнээс 2650км  өндөрт байрлах Өмнөговь  аймгийн орон нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан .Улаанбаатар хотоос 612 км,  аймгийн төвөөс 58 км зайтай оршдог. 12.6 кв.км нутаг дэвсгэртэй. Өөрийн аймгийн Ханхонгор, Номгон , Баяндалай сумдтай, өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той 105 км нутгаар хиллэдэг сум.

Тус сумын нутаг нь хойноос  урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо, зэрэг хэц, уул  нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий,  Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай  байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх  нутгаар   улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг  180 гаруй төрлийн ургамал  бут сөөг  ургадаг . Газрын хөрсөндөө цагаан ,шар алт,  нүүрс,  давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн  хүдэр зэрэг  байгалийн баялагтай.

Дархан цаазат аргаль,   янгир, хулан, хар сүүлт, ёл, хойлог гэх мэт 8 төрлийн ан, 9 төрлийн шувуу 11 төрлийн мэрэгч 8 төрлийн хэвлээр явагч амьтан амьдардаг .

ТОО
0
0
0