11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - БАЯНЦОГТ СУМ

Баянцогт сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянцогт сум 1911 оноос Түшээт хан аймаг Илдэн вангийн хошуу, 1923-1931 онд Богд хан уулын аймгийн “Халиугчин Боролзой уулын хошуу Тамгын газар” улмаар Баянцогт уулаараа нэрлэн Өвөр дулааны энгэрт 1929 онд байгуулагдсан 83 жилийн түүхэн замналтай  Монгол улсын анхны сум, суурингуудын нэг билээ.    Даргиат, Гуна, Сарлаг гэсэн 3 багийн  нийт  621өрхөд 1812 хүн амьдардаг.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 90  км, Төв аймгаас 135 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Жаргалант, Баянчандмань, Борнуур сумтай хиллэдэг.

Далайн төвшнээс дээш 1200-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтрах үзүүр, хангайн уулсын мужид, багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


ТОО
0
0
0