11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - БАЯНЧАНДМАНЬ СУМ

Баянчандмань сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу. Чандмань, Замт, Эрдэнэ гэсэн  3 багийн  нийт  1131 өрхөд 3603 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 72  км, аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумтай хиллэдэг.
Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0