11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - ЛҮН СУМ

Лүн нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв  гэсэн  3 багийн  нийт  787 өрхөд 2588 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог,  хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм. 

 Төв аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 135  км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг. Далайн төвшнөөс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0