11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - ӨНДӨРШИРЭЭТ СУМ

Өндөрширээт сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн  хошуу. Баянтуул, Хайрхан, Уянга, Сант гэсэн 4 багийн  нийт  597 өрхөд 1844 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 20-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. Сүүлийн жилүүдэд шилжин ирэх иргэдийн сонирхол харьцангуй нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. 

Төв аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос   188 км,  Аймгийн төвөөс  235 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Бүрэн, Баян-Өнжүүл сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагддаг. Төв аймгийнхаа баруун өмнөд хэсэгт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0